Monday, April 25, 2016

15



Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц – 1 Компьютерийн үүсэл хөгжил
Компьютерийн үүсэл хөгжил
Электрон тооцоолон бодох машиныг  бүтээх анхны оролдлогууд удаан жилийн түүхтэй ч орчин үейин комьютерийн анхны дизайныг дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээжээ.
Энэ нь тухайн үед секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхитай зүйрлэхийн аргагүй дэвшилттэй байлаа.
Гэвч овор хэмжээ нь том, үнэ өртөг нь дааж давшгүй өндөр байсан учир олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй байжээ.  Сансар судлал, батлан хамгаалах гээд засгийн газрын байгууллагуудад л тусгай зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.
Үүнээс хойш 5 жилийн дараа анхны сайжруулсан 50 загварыг хийж тус бүрийг нэг сая доллараар худалдаанд гаргасныг тэр үейин томхон компаний тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаасан гэдэг.
Үүнээс хойш таван жилийн дараа компьютерийн үнэ 10 дахин буурч 120 мянган доллар болж байжээ.
Компьютерийн технологи баруунд ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд “Compaq” маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн нь энэ төрлийн бизнесийг тэргүүлж жилд 111 сая ам.долларын орлого оруулан дэлхийн персональ(хувийн, ганцаарчилсан ) компьютерийн үйлдвэрлэлд толгой цохиж байв.
Компьютерийн хөгжлийн үеүүд
1954 оноос хойш 20-оод жилд мянгаад компьютерүүд зохиогдож хэдэн арван сая компьютерүүд хэрэглэгдэж байна. Компьютерийн хөгжлийн дүнд тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Эдгээр хөгжлийн түвшнээс хамаарч хөгжлийн түвшинг үеүдэд хуваан ангиллаа.
Эдгээр үед нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн онцгой дэвшлүүдийг агуулсан болно.
Эхний үе (1942-1959)
Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдьвартай элщектрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаатай үйлдэл гардаг байв. Дараа нь соронзон цөмүүд нь санах төхөөрөмжийг хийхэд хэрэглэгддэг болжээ (Зур-B13) Программчлал нь машин хэл дээр хийгддэг байв.
2 дахь үе (1959-1965)
Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакум хоолойг транзистороор сольсон  явдал орлоо.  Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг бөгөөд гэрлийн унтраалга шиг ажиллах боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй.
Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микросекундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Ингэснээр компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдтай  найдвартай,  халаалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Программууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг ньк омпьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг симбол тэмдэгтүүд юм.
3 дахь үе (1965-1970)
3 дахь үеийн компьютерүүд нь жижиг хэсгүүд бүхий интеграл хэлхээнээс бүрдэнэ. Энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дэлгэц нь телевиорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах болж, түүнчлэн гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах боломжтой болж иржээ. Хадагалах
багтаамжийн тухайд олон сая тэмдэгтийг хадгалах чадвар нэмэгдсэн.
Процессорын хурд секундээр хэмжигдэж, программын хэд хэдэн инструкциудыг  зэрэг гүйцэтгэх болжээ. Проаграммистууд нь өндөр түвшний
хэлүүд дээр объект хандалттай программчлал дээр программчлах болов.
4 дэх үе (1970-)
Мэдээж энэ үед мөн л компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хүчирхэгжүүлэх болсон. Энэ үед гарсан томоохон дэвшил бол бие даасан хадгалах төхөөрөмжийг гаргасан бөгөөд энэ нь сисликоноор бүрэгдсэн байдаг. Мөн лазер санах ойг Үндэсний Сансар Судлалын Газараас зохион бүтээсэн байна. (Зур-B15, B16) Ингэснээр лазер ой нь 50 миллиард гаруй тэмдэгтийг хадгалах чадвартай болжээ. 1970-аад оны эхээр Buroughsдараа нь IBM-ийнхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн компьютерүүддээ виртуал хадгалах зарчмыг танилцуулжээ. Өмнө нь дотоод хадгалах багтаамж ойролцоогоор нэг сая тэмдэгт байсан бол виртуал хадгалах төхөөрөмж нь
хэдэн миллиард, триллион тэмдэгтүүдийг хадгалах боломжийг бүрдүүлсэн.
Энэ үед compact disk (CD) and CDROM гарсан бөгөөд энэ нв он офф биьүүдээр кодлогдох бөгөөд 4800-600 сая битүүдийг хадгалах чадвартай байв. Өөрөөр хэлбэл энэ нь 1000 хуудас текстийг багтаах хэмжээ байв.
Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн программ хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
5 дахь үе (?)
Энэ үеийн компьютерүүд гэхээс илүү ярьдаг машин гэж нэрлэсэн нь дээр
бизээ. Техникүүд улам бүр овор хэмжээ багасч, илүү хүчин чадалтай,
хурдан  болох бол программууд илүү хямд төсөр болно. Мөн ажил мэргэжилд
зориулсан төрөл бүрийн тусгай программуд ихээхэн хэрэглэгдэх болно.
Компьютерийн түүхээс
Джон Напьерын шоо.1617
Шотландын математикч Джон Напьер(1555-1617) логарифмын зохиосноор алдартай болсон юм.Амьдралын эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв.Энэ шоогоор үржүүлэх ба хуваах үйлдлүүдийг хялбар хийх боломж өгсөн
Эхний механик тооцолох төхөөрөмж(калькулятор)1623 
1623 онд Германы математикийн профессор Вильгелм Шикардын бүтээсэн энэ машиныг анхны тооцоолох машин гэж үздэг. Тэрээр математикч, одон орон судлаач Иоханнес Кеплерийн тооцоог хөнгөвчлөхийн тулд энэ машинаа зохиожээ. Гэвч уг машиныг бүтээх ажил бүрэн дуусаагүй бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Шикардын гэртэй хамт шатсан боловч зураг нь үлдсэн тул хувилбарыг нь хийсэн байна.
Эхний автомат калькулятор.1642
Блейз Паскаль(1623-1662)Паскалин нэртэй эхний автомат тооцолох машин бүтээж,энэ машин нь ганцхан нэмэх хасах үйлдлүүдийг хурдан хийж чаддаг байв.
Эхний өргөн хэрэглэний калькулятор.1673
Готтфрид фон Лейбниц(1646-1716)Паскалийн машины үндсэндээр өөрийн Лейбницийн Дугуй гэсэн эхний математикийн өргөн хэрэглээний тооцолох калькулятор хийв.
Эхний логикийн машин.1777
Чарльз Махон(1753-1816)эхний логикийн үзүүлэгч машин зохиож,тэр машинаар хялбар тоон ба логик бодлого бодож үзүүлж байв.Энэ машин нь комьютерийн шийдвэр гаргах ба логикийн чадварыг үзүүлсэн үндэслэгч гэж үздэг.
Эхний өргөн үйлдвэрлэгдсэн механик калькулятор.1820
Чарьлз Томас де Колмар эхний өргөн борлуулагдаж байсан арифмометр гэж нэрлэгдсэн, Лейбницийн дугуйн шинэчлэгдсэн загвар болох тооны машин үйлдвэрлэж, 1862 оны Лондонгийн үзэсгэлэнгийн алтан медаль хүртэв.
Программчлах эхний санаа.1833
Аугуста Ада(1815-1853)лорд Байроны охин болох бүсгүй математикч байсан бөгөөд тооны механик машиныг ажилуулах загварыг өгсөн программ хийхийг санал болгосон.
Буулын алгебр.1854
Джордж С.Буул(1815-1864)өөрийн логикийн теори гаргаж, (ба) (эсвэл)(үгүй) гэсэн 3 оператортай,бүх ирээдүйн компьютерийн логикийн шугамын үндэслэгч болсон.Түүний алгебрадээр үндэслэн Вильям С.Джевонс(1835-1882) логикийн машин бүтээжээ.
Эхний эргэлтийн дугуйтай тооны машин.1874
В.Т.Одхнер(1845-1905) шведийн инженер хүн,эргэж байгаа дугуйндээр үндэслэсэн,1-9 тооны хооронд тоог нэмдэг тооны машин зохиож,патентлав.Ийм төрлийн тооны машинууд 1960 онд эхний электрон калькулятор үүсэх хүртэл өргөн хэрэглэгдэж байв.
Далайн давалгааны таамаглагч.1879
Вильям Томпсон,Лорд Кельвин(1824-1907)Кельвины алдарт физикч болох энэ хүн далайн давалгааны урьдчилан таамаглагч машин бүтээж,Британы арлын эргийн новигацид туслах зорилготой байсан ба давалгааны өндөр,цаг хугцааг олон жилээр урьдчилан зааж өгсөн юм.
Эхний электромеханик картны систем.1886
Др Герман Холлерит(1860-1929)АНУ­ийн Хүн Амын Тооллогийн газрын сттистикч,Жан Мари Жаккардын загвардээр үндэслэн өөрийн тооцолох машин зохиож,түүгээр 1890 оны хүн амын тооцоо хийв.Үүний дараа Холлерит “Тооцолох машины компани” байгуулж,олон жилийн дотор үйл ажилгаагаа явуулж,одоо IBM буюу “International Business Machines” гэсэн нэрээр дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэлэгчийн нэг болох корпорацийн үндэслэгч юм.
Эхний тооцоны ба кассны машин.1890
Вильям С.Бороуз(1857-1898)залуу банкны нябо 1882 онд нэмэх үйлдэл хийх машиндээр ажиллаж эхлэв.Үүний дараа 1886 онд Борроуз Компани үндэслэж,1890 оноос эхлэн Борроузын кассын аппарат ба тооцолох машиныг үйлдвэрлэж эхлэв.
Эхний амжилттай үржвэрийн машин.1893
Отто Штейгер(1853­1923) 1893 онд Лейбницийн машины автомат загвар болох машиныг боловсруулсан.1894­өөс 1935 онуудын хооронд 4655 машин борлуулагдаж,олон жилийн дотор шинжлэх ухааны чухал хэрэгсэл болж байв.
Эхний вакуум дэн.1906
Америкийн зохион бүтээгч Ли Ди Форест(1873­1961) аудион нэртэй эхний гурван элементаас бүрдсэн вакуум дэн бүтээсэн.Энэ дэн нь хол антеннагийн радио сигналыг хүлээж авж,хүчтэй болгох чадвартай байв.Энэ ололт компьютерын хөгжилд маш том түлхэц болов.
Эхний бүрэн автомат тооцолох машин.1920
Испанийн эрдэмтэн Леонардо Торрес электромеханик тооцолох техникийг автомат машинтай хослон бүрэн автомат машин зохион бүтээсэн.Үүний үндсэн дээр эхний шийдвэр гаргах машин зохиож чадсан.
Эхний дифференциал тоололын компьютерийн аналог.1931
Массачусетсийн технологийн институтын доктор Ванневар Буш (1890­1974) дифференцийл тоололын эхний компьютерийн машин бүтээв. Дифференциал Анализатор гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмж нь цахилгаан мотороор механик араатай тооцолох машин байв.
Эхний механик программ.1933
Воллес Ж.Эккэрт(1902­1971) IBM 601 үржүүлэгч машиныг баланс тооцолох машин ба нэмэх манинуудтай холбож,механик программаар удирдуулав.Түүний энэ ажил Колумбийн дээд сургуулийн компьютерийн шинжлэх ухааны эхлэлийн ажил болов.
Эхний логик машины үндсэн загвар.1936
Алан М.Тюринг 1937 хэвлэгдэсэн онд сонгодог болсон ”Тооцолох тоо” гэсэн номыг бичсэн юм.Энэ номондоо Тюрингийн машин гэж нэрлэгдэх хийсвэр машины загвардээр орчин үеийн компьютерүүдийн бүтэц,болмжууд ба хязгарлалтуудыг теория болгож гаргасан.
Буулын алгебрагийн эхний компьютерны хэрэглээ.1937
Клод И.Шаннон(1916­ ) МТИ­ын мастерын зэргийн ажилдаа алгебрын логикийн ба логикийн сүлжээний хэлхээ холбоог тогтоосон.Белл лабораторид үйл ажилгаагаа үргэжлүүлэн,утас ба компьютерийн логик сүлжээний хөгжилд маш их хувь нэмэр оруулав
Эхний электромеханик калькулятор.1938
Джордж Стибиц(1904­ )электромеханик сүлжээг утасны релед хэрэглэж,”комплекс калькулятор 1”гэсэн машиныг зохион бүтээсэн.Энэ машин VIA кибордыг ашиглан,инженерын бодлогын хэрэглээнд байв.
Эхний электрон тоон компьютер.1939
Айова мужийн дээд сургуулийн математикийн профессор Джон Атанасов(1904­ ) туслах Клиффорд Берритай(1918­1963) хамтран эхний электрон тоон компьютерийн загварыг бүтээв.Энэ машин вакуум дэнгүүдийг логик сүлжээнд ашиглаж байв.
Эхний өргөн хэрэглээний программын удирдлагатай компьютер 1941
Конрад Зюс(1910­ ) Хелмут Шрейертай Z3 электро механик реле хэрэглэж компьютер угсарав.45 оны 4 сард Зюс хэрэглээний шинжлэх ухааны компьютерийг угсарж,дайны дараа түүний компьютерууд Remington Rand компани Швейцарид борлулагдаж эхлэв.
Эхний Английн тооцолх машин.1943
1940 онуудад Англи Германы дайралтаас болгоомжилж,Алан Тюрингтай хамтолон экспертууд засгийн газрын даалгавараар Collossus машин бий болгож,түүний тусламжаар германы нууц кодуудыг амжиллтай эвдэлж байв.Энэ машин дайны дараа ч Английн нууцад орж байв.
Эхний америкийн программын удирдлагатай компьютер 1944
Хоуард Айкен(1900­1973) 1939 онд Марк 1 тооцолох машиндыг бүтээж эхлэв.Энэ машиндээр тоонууд утасны реле удирдаж байгаа дугуйдээр хадгалагддаг байв.Перфокартандээр программыг нь бичиж,оруулж байв.Энэ компьютер Харвардын Их Сургуульд 15 жил хэргэлэгдэж байв.
Эхний хорхой 1945 /верус/
Марк 1­ийн шинэчэлсэн верси болох Марк 2 комьютер нь нэг өдөр унтрав.Энд жижиг хорхой релед нь орсон байв.Энэ тохиолдлыг шинжээч нар тэмдэглэж үлдээсэн байв.Тэр үеээс эхлэн компьютерийн жижиг проблемуудыг ”хорхой” гэж нэрлэж эхлэв.
Эхний жинхэнэ электрон тоон компьютер.1946
ENIAC гэсэн нэртэй эхний компьютер 1946 онд ажиллагаанд оров
Энэ компьютер вакуум дэн,унтраалга ба гадаад холболт хэрэглэж байв.ENIAC 50 онд шинжлэх ухааны тооцоонд өргөн хэрэглэгдэж байв.
Дотоод программтай комьютерны концепт.1946
ENIAC бэлэн болсны өмнө,түүний зохион бүтээгчид Джон Фон Ньюманы удирдлагын доор EDVAC буюу дотоод програмтай комьютерийг хийх ажлыг эхлэв.Үүний санаа 1945 онд хэвлэгдэж, Пенсилванийн дээд сургуулдахь цикл лекцид оров.Энд программыг цэнэгтэй релед хадгалаж өгсөн байв. Энэ машин 1952 онд бэлэн болов.
Эхний транзистор.1947
Джон Бардин,Уолтер Браттайн ба Вильям Шокли Белл лабораторид эхний транзистор зохион бүтээв.Энэ бүтээл нь компьютерийг илүү хурдан,бага,хүчин чадалтай болгов.Энэ 3нь бүгд 1956 онд энэ бүтээлээр Нобелийн шагнал хүртсэн юм.
Эхний ажилдаг хадгалсан програмтай компьютер.1949
Морис В.Вилкес EDVAC­ын лекцийн сонсогч залуу Кембриджийн EDSAC комьютерийг хийж эхлэв.Энэ комьютер нь эхний бүтнээр нь программаар ажиллаж байсан компьютер байв.Энэ компьютер бэлэн болсны өмнө CRT Memory зохиогдсон байв.
Эхний цэнэгт санах ой.1949
1940 онд Джей Форрестер илүү надвартай санах ой бүтээхт ажиллаж байв.Вакуум дэнгүүд маш муу,удаан ба хурдан шатаж байв.Энд Форрестер санах ойг цэнэгтэй төмөр утсанд оруулхыг санал болгов.4 жилийн дараа Wirldwind комдьютер ажиллаж эхлэв.
Эхний интерактив цагтай компьютер 1950
Джей Форрестер Wirldwind комдьютерийг CRT­ийг жинхэнэ цагийн хэмжүүртэй уялдуулхыг үзэв.Энэ нь эхний цэнэгт санах ойтой компьютер болов.Ийм комвютерийн тсламжаар 1958­1983 дундуур Америкийн агаарын довтолгооноос хамгаалах SAGE системийг бүтээсэн байв.
Эхний зах зээлдээр гарсан компьютер.1951
1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт Мелчи комьютерийн корпорацийг бий болгож,1951 онд Нортроп ба Хүн амын тоололын газарт эхний UNIVAC комьютерийг борлуулав.Энэ комьютерууд ганц л тооцооны хэрэгсэл болж байв.Үүнийн дараа компанийг Ремингтон Рэнд компанид худалаж,Сперри Ранд нэртэй болов.
Микропрограммын эхний санаа.1951
EDSAC­ийн зохион бүтээгч Морис Вилкс эхний микропрограммын санааг гаргасан юм.Энэ нь 1960 онуудын эхээр хэрэгжиж эхэлж, микрокомьютер ба ктпьютерийн системийг бий болгоход замыг нь нээж өгжээ.
Эхний транзисторт комьютер.1954
TRADIC комьютер эхний 800 транзистор хэргэлэсэн Белл лабораторид баригдсан комьютер болов.Энэ нь комьютерийн хөгжлийн шинэ үеийг харуулсан компьютер болов.Энэ компьютерууд агаарын тээврийн хэрэгсэлд хэрглэгдэж эхлэв.
Эхний RAM­ын систем.1956
RAMAC 305 комьютер нь эхний RAM хэрэглэсэн комьютер болсон юм.Энэ комьютер 50 хатуу диск хэрэглэж,1 секундын хурдтай ажиллаж байв.1962 онд солигох дискийн санаа бий болсон байна.
Эхний комьютерийн FORTRAN хэл аутомат програмчлалд зориулагдаж бүтээгдсэн байна.Джон Бакусын удирдлагын дор IBM корпораци эхний өндөр төвшины инженер, математикч нарт зориулсан програм юм.
Орчин үеийн ширээний компьютер
Орчин үеийн компьтерүүд нь IBM-ын 1981 онд бүтээсэн компьютертэй адил загвартай хэвээр байна. Эдгээрийн үйлдлийн хүч байнга өсөж, ой санамж, санах технологи нь өдөр бүр нэмэгдэн, адилхан тоног хэрэгсэл, програм хангамж байнга шинэчлэгдэн байна. Энэ бүхний үр дүнд компьютер бүр ажил төрөл, зугаа цэнгээний төв болж байгаа юм.
Орчинүеийн зөөврийн компьютер
Өнөө үед цахилгаан бага хэрэглэх, компьютерийн тоног хэрэгслийн овор хэмжээ улам багасахын хэрээр зөөврийн компьютерт нэг дор нэлээн олон өвөрмөц шийдэл бий болжээ. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц, хүчтэй тоноглол болон оптик-соронзон хадгалах хэрэгсэлтэй өнөө үеийн зөөврийн компьютерүүд нь дэвтрээс ч бага зай эзэлж байна.
BlueGene/L
Хэдэн зуун кв.метр талбай эзэлдэг компьютерүүд одоо ч байдаг. Орчин үеийн аварга том тооцоолох машинууд нь хэдэн мянган үйлдлийг тохируулан хийж, замбараагүй их тооцоо хийдэг. Дэлхий дээрх супер компьютерүүдийн хамгийн хурдан нь болох энэ компьютер секундэд 270 триллион үйлдэл хийж чаддаг.
UNIVAC1
АНУ-ын Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нэртэй цахилгааны инженерүүдийн зохион бүтээсэн UNIVAC 1 нь ажил хэргийн ертөнцийн шаардлагыг биелүүлэхэд зориулагджээ. Хамгийн анхны ерөнхий зорилготой худалдааны компьютер UNIVAC 1 нь математик үйлдлийг гүйцэтгэж, бичсэн зүйлээс үр дүнг нь гарган авдаг, үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг, бүр сонголтыг ч урьдчилан тооцож чаддаг байжээ.
IBM701
1953 онд IBM фирм үйлдвэрлэн гаргажээ. Энэ машин нь тоо баримт оруулах картын зай хийх асуудлыг үгүй болгон, цахилгаан компьютерийн эхлэл болжээ. IBM 701-ийн онцлог нь мэдээллийг хадгалах ой санамж юм. Хаалгаар оруулахад тохиромжтой болгон олон хэсгээр хийсэн уг компьютерийг салгаж зөөгөөд, дараа нь угсардаг байна.
DEC-PDP1
1960 онд Дижитал фирм үйлдвэрлэжээ. Энэ төхөөрөмжийг хамгийн анхны “бага оврын” компьютер гэж үздэг. Өөр нэг онцлог гэвэл АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институтийн оюутнууд үүнийг шинээр програмчлан хамгийн анхны компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн байна.
Колоссус
1944 онд Дэлхийн 2-р дайны үед Англичууд, Германы нууц үгийг тайлан уншихад зориулан бүтээжээ. Английн цахилгааны инженер Томми Фловерсийн бүтээсэн Колоссус нь Германы “Лоренц шифр” гэгддэг нууц шифрийг тайлан унших ажлыг хөнгөвчилж өгсөн байна. Уг аппарат нь Германы шифрийн машиныг дуурайн ажиллаж чаддаг байжээ.
Харвард-Марк1
1944 онд физикч Ховард Х.Айкен зохион бүтээжээ. IBM фирмийн үйлдвэрлэсэн Харвард Марк 1-ийг хамгийн анхны автомат тооцоолох машин гэж үздэг. Хамгийн сонирхолтой шинж нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд асаасны дараа хүний хэрэгцээ гардаггүй байна. Энэ компьютерийг зохион бүтээснээр орчин үеийн компьютерийн эх үндсийг тавьсан гэж зарим хүн үздэг.
ENIAC
1945 онд АНУ-ын цахилгааны инженерүүд Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нар цэргийн сум үйлдвэрлэхэд шаардлагатай тооцоог хөнгөвчлөх зорилгоор ЭНИАК-ийг зохион бүтээжээ. Энэ нь бараг 18.000 вакум гуурс, 30т орчим жинтэй, бүхэл бүтэн өрөөний дайтай байв. Энэ аппаратыг маш олон хүн хамгийн анхны компьютер гэж буруу боддог. гэхдээ ЭНИАК-ийг тооны олон үйлдлийг хийдэг болсон анхны компьютерт тооцдог.
IBM-PC
Өнөөгийн компьютерийн хэлбэртэй IBM PC-ийг анх 1981 оны 8-р сард худалдаанд гаргажээ. Энэхүү анхны загварыг IBM 5150 гэж бас нэрлэдэг. Энэ машины хамт PC (Personal Computer-хувийн компьютер) гэдэг ойлголтыг IBM-д тохиромжтой компьютеруудад хэрэглэж эхэлжээ.
Sinclair-ZX-Spectrum
1982 онд Английн Синклайр Судалгааны фирм бүтээжээ. 3.50MHZ-ийн “Zilog Z80” үйлдэл бүхий уг компьютер нь 16KB эсвэл 48KB ой санамжтай ажээ. Мөн ZX82 гэж нэрлэдэг уг төхөөрөмжийн дараа үйлдвэрлэсэн Спектрум толь өнгөт дүрстэй болжээ.
Osborne1
1981 онд худалдаанд гарсан Osborne 1 нь хамгийн анхны зөөврийн компьютер ажээ. 12кг жинтэй, багахан чемоданы дайтай уг компьютерийн таг нь гарны үүрэгтэй байв. Таг нь нээгдэхэд, дискний оролт, 13см-ийн дэлгэц бүхий дутуу зүйлгүй ажиллах орчныг бүрдүүлжээ. Мөн программ хангамж суулгасан анхны компьютер ажээ.
Магнавокс-Одиссей
1960-аад оны дундуур Америкийн цэргүүдийн рефлексийг хөгжүүлэх зорилгоор зохион бүтээжээ. Шууд зурагтад залган ашигладаг байв. Дэлгэцийн хоёр талд байрлах шийдэмээр дундуур нь явж байгаа цэгийг гадагш алдахгүй байх зарчим бүхий тоглоом тоглуулдаг байжээ. 1972 онд компьютер тоглоомын хамгийн анхны удирдлага хэлбэрээр худалдаанд гарчээ.
MITS-Altair8800
1974 онд энэ компьютер худалдаанд гарснаас хойш хувийн компьютерийг хүмүүс сонирхох болжээ. Программ хангамжийн алдарт Микрософт фирмийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох “Altair BASIC” нэртэй хангамжийг энэ компьютерт зориулан гаргажээ.
Apple-2
1977 онд Apple фирмээс гаргасан хамгийн анхны цуврал компьютер юм. Ялангуяа “VisiCaic” нэртэй тооцоолох хүснэгт бүхий программ нь хувь хүн болон албан газрын сонирхлыг ихэд татжээ. Apple 2 нь мэдээллийг ачаалдаг онцлогтойгоос гадна байнгын санах ойнд нь BASIC хэлийг суулган худалдаанд гаргаж байжээ.
Сампин
Өнөөгийн компьютер буюу тооцолон бодох машины өвөгт тооцогддог сампин нь хэдэн голд суулгасан эрхи төдий зүйл байв. МЭӨ 2400 онд эртний Вавилончууд бүтээсэн гэж үздэг энэ зүйл харахад энгийн боловч тооны машин шиг олон янзын холимог үйлдлийг хийж болдог.
Z3
1941 онд Германы инженер Конрад Зусегийн зохион бүтээсэн энэ компьютерийг өнөөгийн компьютерийн анхны загвар гэж үздэг. Z3 нь өнөөгийн компьютертай ижил логик системээр ажилладаг бөгөөд тооцоолох үйлдлийг хялбархан програмчлан хийж болдог. Үржих хуваах үйлдлийг 3 сек, нэгтгэх үйлдлийг 0.7 секундын дотор гүйцэтгэдэг. Дэлхийн 2-р дайнд нисэх онгоцны бөмбөг залах тооцоонд ашиглаж байжээ.
Tandy-TRS-80Model-100
1984 онд худалдаанд гарсан энэ загвар нь анхны зөөврийн компьютерүүдийн нэг юм. Osborne 1-ээс илүү нимгэн, хөнгөнөөрөө ялгаатай байв. Дээрээ шилэн талст дэлгэцтэй ажээ. Үүнээс гадна бичиг бичихэд тохиромжтой бичлэг болон харилцааны модемтой байв. Иймээс зам зуур юм бичих шаардлагатай хүмүүсийн дуртай зүйл болжээ.
Amiga500
1982 оноос Амига Корпорациас тоглоомын машин болгон үйлдвэрлэж эхэлжээ. 1985 онд CBM нэртэй фирмүүд Амигаг худалдаж авсны дараа Коммодоре нэрээр худалдаанд гаргав. Дуу, дүрсний чанар нь нэмэгдсэн чип бүхий уг төхөөрөмж Европт их тархжээ. Амига нь график үйлдэлийн талбарт өөрийн гэсэн байр суурьтай болсон байна.
DeepBlue
Энэ компьютерийг IBM фирм шатар тоглуулах зорилгоор бүтээжээ. Deep Blue нь тэмцээний дүрмийн дагуу дэлхийн шатрын нэгэн аваргыг (Гари Каспаров) ялсан анхны компьютер байсан юм. 1996 онд анх Каспаровт 4-2-оор хожигдсоны дараа дахин сайжруулсан Deep Blue нь 1997 онд Каспаровыг 3.5-2.5-аар хожсон байна.
IBM360
IBM фирм 1964 онд үйлдвэрлэжээ. Зэрэг ажиллах чадвартай 6 үйлдэл болон бичигч, диск унших зэрэг 40 өөр хэсэгтэй бөгөөд орчин үеийн супер компьютерүүдийн анхдагч юм. Энэ компьютерийн үйлдлүүд нь шаардлагатай үед илүү хурдан, шинэ загварт орж шилждэг байв. Ижил хэсэг эсвэл бичлэг бэлтгэдэг фирмүүдийн тодорхой стандартад зохицох хэрэгтэй байжээ. Энэ онцлог нь өнөөгийн компьютерүүдийн нэгж, хэсгүүд нь хоорондоо таарах зарчимыг бий болгожээ.
TX-2
1960 онд АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институтаас гаргасан энэ компьютер нь хиймэл оюун ухааны үйл ажиллагааг дэмжих болон хүн-компьютерийн харилцааг анх удаа нэмсэн юм. 23см-ийн дэлгэцтэй, дэлгэц дээр тэмдэглэгээ хийх гэрэлтэй үзэгтэй байв. 1963 онд компьютерийн тусламжтайгаар зурж бичдэг Sketchpad-ийг зохион бүтээх анхны үндэс суурь болсон юм.
Кенбак-1
1970 онд Жон Бланкенбакерын зохион бүтээсэн Кенбак-1-ийг хамгийн анхны хувийн компьютер гэж үздэг. 40-хөн ширхэгийг худалдаанд гаргасан энэ төхөөрөмж нь дэлгэцгүй байжээ. Дээд талын товчлууруудаар шууд машины хэлээр програмчлан үр дүнг нь гэрэлт самбар ашиглан харуулдаг байв.
Commodore64
1982 онд худалдаанд гарсан энэ компьютер нь түүхэнд бичигдсэн хувийн компьютерүүдийн эхэнд бичигддэг. Commodore 64-ийн дуу, график нь маш өвөрмөц байлаа. 1993 онд үйлдвэрлэхээ зогсоох хүртэл ойролцоогоор 25 сая ширхэг борлогджээ. Commodore 64 нь хамгийн их гүйлгээтэй, сайн компьютерүүдийн нэг байв.
MSXStandardi
1980-аад оны үеийн хувийн компьютерүүд нь тодорхой зүйлсээрээ бие биетэйгээ тохирдоггүй байжээ. Өнөө үеийн Микрософтын Японы удирдлага Казухико Ниши энэ төрлийн компьютерүүдийг нэг ижил төхөөрөмж, бичлэгийн хэлбэртэй байх санааг дэвшүүлжээ. Голдстар, Филлипс, Спектравидео болон Вестел зэрэг фирмүүд нэг нэгтэйгээ тохирдог, өөрийн өвөрмөц онцлогтой компьютер үйлдвэрлэх болжээ. Гэвч Японоос өөр улсад дэлгэрээгүй байна.
AppleLisa
1983 оны 1-р сард 10 мянган долларын үнэтэйгээр худалдаанд гарчээ. Лиза нь график хэрэглэгчийн багаж, хулгана бүхий анхны компьютер ажээ. Үүний хажуугаар нэг зэрэг олон програм ажиллууж болдог, мөн төсөөлөх ой зэрэг нь хувийн компьютерт нэвтэрсэн анхны загвар юм. 1984 онд Лизагийн орыг Макинтош залгажэ
Компьютерын хөгжлийн үе шатууд
Компьютерын хөгжлийн үе шат (computer generation) гэдэг нь тооцоолох электрон техникийн хөгжлийн түүхийг илтгэдэг ойлголт юм. Өнөөгийн байдлаар компьютерын хөгжлийн 4 үе шат өнгөрөөд байна. Үе солигдох болгонд компьютерын овор хэмжээ багасч, харин хүчин чадал нь нэмэгдэж байгаа.
I үе (1946-1958) – электрон ламп
Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC компьютер ойролцоогоор 18 мянган электрон ламп агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхий хуруун чинээ хэмжээтэй байсан тул ENIAC овор хэмжээ маш том хэмжээтэй болсноос гадна маш их цахилгаан хэрэглэж, маш их халдаг байв. Тиймээс аварга том компьютерыг хөргөхийн тулд мөн аварга том хөргүүрүүдийг ашигладаг байжээ.
ENIAC-ийн дараагаар EDVAC (Electronic Discrete Variable Automatic Computer) , UNIVAC (UNIVersal Automatic Computer) г.м. электрон ламп бүхий компьютерууд бүтээгдсэн билээ. Харин ENIAC-аас ялгаатай нь эдгээр компьютерууд Фон Нейманы зарчмуудыг хэрэгжүүлсэн байлаа (2-тын тоололд ажилладаг, програмаа өөртөө хадгалдаг г.м.). Энэ үеийн компьютеруудын мэдээлэл боловсруулах хурд ойролцоогоор 10-20 khz.
II үе (1959-1964) – транзистор
Энэ үеийн компьютеруудэд транзистор хэмээх хагас дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ.
Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна. Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л халдаггүй гэж хэлж болно.
Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ үе тавигджээ.
III үе (1965-1970) – интеграл схем
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон.
Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв.
Интеграл схем (Integrated Circuit – IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна.
ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон схемийн (загварын) дагуу цахиурын ялтас дээр “хэвлэх” ө.х. “ургуулах” замаар ИС-ийг гаргаж авдаг байна.
Ингэж маш бага орон зайд асар олон логик элементийг цуглуулж чадсанаар нэг элементээс нөгөө рүү цахилгаан дохио дамжихад зарцуулах хугацаа эрс багасна. Үр дүнд нь мэдээж компьютерын тооцоо хийх хурд ихэсч, нэг секундэд гүйцэтгэх үйлдлийн тоо нэмэгдэнэ. Мөн шаардагдах тэжээлийн хэмжээ багасч, энергийн алдагдал багасч, зардал буурсан байна.
Компьютерын овор хэмжээ эрс багасч жижиг шүүгээний эрэмбэтэй болсон байна.
Орчин үеийн компьютер нэг биш харин түүнээс олон ИС-үүдийг агуулдаг. Эдгээр ИС-үүд нь хамтдаа эх хавтан (motherboard) дээр байрлаж байдаг.
ИС анх компьютерын техникт ашиглагдаж эхэлнээс хойш өнөөдрийг хүртэлх болон цаашдын түүний хөгжлийн төлвийг Мурын хууль үзүүлдэг.
IV үе (1971-одоо) – микропроцессор
Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын эрин үе юм.
Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг интеграл схем юм.
1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф (Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй, тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна. Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны машинд ашиглагдсан байжээ.
1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна. Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв.
Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх микрокомпьютерыг угсарсан байна. Энэ компьютер худалдаанд гармагцаа маш их эрэлттэй болж чаджээ. Уг компьютерт Intel-8080 микропроцессорыг ашигласан байна.
Овор хэмжээ багатай микрокомпьютерууд бий болсон нь хувь хүмүүс өөртөө зориулж тэдгээрийг худалдаж авах боломжийг бүрдүүлж, харгалзах зах зээлийг бас нээж өгчээ.
1976 онд Стив Возняк (Steve Wozniak), Стив Джобс (Steve Jobs) нар Apple компанийг үүсгэн байгуулж, Apple-I микрокомпьютерыг угсарсан байна. 1977 онд Apple-II микрокомпьютер худалдаанд гарсан байна.
1981 онд IBM компани, тухайн үед Intel-ээс гаргаад байсан Intel-8088 микропроцессор бүхий IBM PC хэмээх микрокомпьютерыг худалдаанд гаргаснаар хэн бүхний мэдэх персонал компьютерын эрин үе эхэлжээ.













Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц – 2 Компьютерийн бүтэц зохион байгуулалт, хэрэглээ

Компьютер, түүний эд ангийн тухай

Дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм.
Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.

Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед . . . cannot displayed!!! гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггүй. Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.
Дээрхээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.
Монитор хэдэн янз вэ?
Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.
өнгө ба resolution (өнгө ялгаруулалт)
Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм.
Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог байна.
– Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
– CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй.
– EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй.
– VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бөгөөд 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог.
– XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320 x 200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.
– SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг.
Дэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.
үйлдвэрлэсэн технологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.
Энэ төрлийн дисплейд
LED – гэрлэн диодын
LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.
Memory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.
Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг.
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
– RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу “out of memory” гэсэн алдааг өгдөг байна.
– ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
– PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой.
– EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг.
– EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.
RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй:
VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм.
RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм.
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм.
NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг.
MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024×768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа.
SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг.
SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм.
SIMM
DIMM
EDO DRAM
BEDO DRAM
CPU
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг. өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг.
IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorola чипийг хэрэглэдэг.RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн сүүлийн үед Power????? чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм.
Motherboard
Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгслээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч “бодолцоогүй үхлүүт” төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхардуулахгүйгээр, expansion slot дээр нэмж карт суулган ажиллуулж болдог байна.
Desktop компьютерт өнөө үед өргөнөөр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм.
Motherboard дээрх компьютерийн элементүүд:
– Микропроцессор (CPU)
– BIOS
– Санах ой
– Expansion slot
Hardware буюу техник хангамжийн үндэс
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
– Input (оролтын)
– Processing (боловсруулалт хийх)
– Storage (мэдээлэл хадгалах)
– Output (гаралтын)
– Communications (xолболтын)
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
– Гар
– Хулгана
– Микрофон
Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт.
– Central Processing Unit (CPU)
– Random Access Memory(RAM)
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
– Уян диск
– Хатуу диск
– Оптик диск
– Zip диск
– Tape төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
– Дэлгэц
– Принтер
– Чанга яригч
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
– Модем
– Кабель

Компьютерийн бүтэц, хөгжил

Компьютер (Тооцоолон бодох электрон машин)
Өнөөгийн бидний амьдралд Компьютер буюу (Тооцоолон бодох электрон машин) нь хүн бүрийн хэрэглээ болоод байна. Хүн бүрт компьютер дээр ямар нэг асуудал үүсч тэдгээрийг шийдвэрлэхэд хүндрэл тулгардаг. Бид компьютерийг хэрэгцээт зүйлээ хийж л мэддэг харин түүн дотор ямар төхөөрөмжүүд хэрхэн хоорондоо харицаж ажилладаг талаар мэддэггүйгээс болоод ямарваа гэмтэл эвдрэл гарахад хэрхэн оношлох засварлах талаар мэддэггүй тиймээс гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн оношлох засварлах талаар зөвлөгөө бэлдлээ.
Компьютерийн зохион байгуулалт
Компьютер нь үндсэн 4 хэсгээс бүтдэг. Үүнд: Дэлгэц (Monitor), Процессор(Processor), Оролтын төхөөрөмж (Input device), Гаралтын төхөөрөмж (Output device) гэсэн хэсгүүдээс бүтдэг. Дэлгэц нь орчин цагийн хөгжлийг даган хөгжиж хэв загвар, цанар, аюулгүй ажиллагаа нь улам нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн үед дэлгэц нь хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэггүй дэлгэц гаргаж байгаа нь томоохон ололт амжилт юм.

Case буюу компьютерийн гадна хайрцаг энэ нь компьютерийг нэг бүхэл болгохоос гадна тоос шороо орох гадны биетээс хамгаалдаг.

Case нь янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд хамгийн гол нь агаарын урсгалыг стандартын дагуу тооцоолсон байх ёстой.
1.                  Processor-ын бүтэц, төхөөрөмжүүдийн үүрэг
Компьютерийн processor нь доорх үндсэн хэсгүүдээс бүтнэ.
Тэжээлийн блок (power supply) нь төхөөрөмжүүдийг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчийг хувиарлаж түгээх зориулалттай бөгөөд төхөөрөмж бүр өөр өөр хүчдэл хэрэглэдэг тул тэр болгонд тохирсон хүчдэлийг гаргадаг төхөөрөмж юм.

Эх хавтан (mainboard) нь төхөөрөмж хоорондын мэдээллийг цэгцлэх төв процессор руу дамжуулах үүрэгтэй юм. Эх хавтаны үзүүлэлт өндөр байх тусам мэдээллийг хурдан цэгцэлж хурдан дамжуулдаг.

Хатуу диск (hard drive) нь мэдээллийг хадгалах дамжуулах үүрэг гүйцэтгэхээс гадна үйлдлийг системийг өөр дээр хадгалж ажиллах очинг бүрдүүлдэг гол төхөөрөмжүүдийн нэг юм.

Санах ой (ram) нь төв процессороос өгсөн командыг дарааллыг санаж дараа дараагийн үйлдлүүдийг гүйцэтгэдэг төхөөрөмж юм. санах ой (ram) нь дотроо 2 төрөл байдаг ба тэдгээрийг SDR, DDR гэж хуваадаг. SDR гэдэг нь Pentium IIIзагвар ба түүнээс өмнөх загдаруудад байдаг сүүлийн үед хэрэглэхгүй байгаа учир нь Pentium III загварыг хэрэглэдэг газар бараг байхгүй болсон.
DDR ram нь сүүлийн үед хэрэглэдэг загваруудад таарах бөгөөд DDR дотроо мөн I,II гэж ялгардаг. Дээрх зурган дээр SDR,DDR ram- ын ялгааг харуулсан байна.
CD-уншигч (rom)

Дэлгэцийн карт (video card) процессорын боловсруулсан мэдээллийг дэлгэц рүү дамжуулах ба энэ тухайн эх хавтангийн загвараас шалтгаалан нэмэлт ба үндсэн төхөөрөмж болдог. Уг төхөөрөмжүүд нь Multimedia чиглэлийн хүмүүст түлхүү хэрэглэгддэг. Мөн компьютерийн тоглоом тоглоход маш их хэрэг болдог төхөөрөмж юм.

төв тооцоолон бодох хэсэг (cpu) нь компьютерийн тархи гэж хэлж болохуйц төхөөрөмж бөгөөд үйлдлийг боловруулах үйл явцыг хийдэг юм.
Компьютер нь эдгээр 7 хэсгээс бүтэх ба эдгээр нь хоорондын харилцаа холбоог үүсгэж тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэдэг юм.
2.                  Оролтын төхөөрөмж (Input device)
Энэ ангилалд хэд хэдэн төхөөрөмж багтах бөгөөд тэдгээр нь өөр өөрийн үүрэг зориулалттай боловч процессор мэдээллийг оруулах үндсэн нэг л үйлдэл гүйцэтгэдэг юм. Үүнд: гар (keyboard), хулгана (mouse), scanner, flash diskгэх зэрэг ордог.
3.                  Гаралтын төхөөрөмж (Output device)
Уг ангилалд маань мөн адил хэд хэдэн төхөөрөмжүүд багтана. Үүнд: хэвлэгч(printer), speaker, flash disk гэх зэрэг ордог.
Ихэнхи хэрэглэгчид
·                     компьютерийнхаа юунаас бүтдэг 
·                     ямар ямар эд анги нь гэмтдэг ба 
·                     тэдгээрийн гэмтэлийг оношлож сэргээн засварлаж болох тал дээр мэдлэг мөхөс байдаг. 
Мөн компьютерийнхээ үйлдлийн системд гарах энгийн алдаанууд болон программ хангамжаас шалтгаалсан алдаа гэмтэлийг техник хангамжийн алдаатай андуурч эд анги нь гэмтсэн шатсан гэх зэрэг ойлголт төрдөг. Үүний тулд техникийн алдаа буюу системийн алдааг ялгаж таньдаг болох нь чухал юм.
Хэрэглэгч компьютерээ
·                     яавал гадны нөлөөнөөс хамгаалах ба 
·                     хурд хүчийг нь нэмэгдүүлж болох зэрэг асуудлуудыг өөрөө шийдвэрлэхэд тус дөхөм болох нь зүйтэй.
Мөн өөрийн хэрэглэж байгаа компьютерээ
·                     ямар үйлдвэрийн, 
·                     хөгжилийн ямар түвшинд байгаа зэргийг нь хэрэглэгч мэдэх шаардлагатай. 

Энэ үед зохион бүтээгдэж байгаа ихэнхи компьютерүүдийн эд ангиуд нь энгийн нүдээр харж жирийн багажаар засахын аргагүй нарийн техник технологиор бүтээгдсэн байдаг. Иймд PC хэрэглэгчид өөрийн компьютерийнхаа эвдрэлийг оношлох хэрэгцээ гарвал засварлаж сурах нь нэн тэргүүнд шаардлагатай юм. Ихэнхи компьютерийн тэжээлийн блок нь л шатаж гэмтдэг ба ерөнхийдөө тэжээлийн блокийн гэмтэлийг оношлож засварлаж сурвал компьютерийнхаа хүчдэлээс болж гэмтсэн гэмтэлийг бүрэн засаж чадаж байна гэж ойлгож болно. Орчин үетэй хөл нийлэх үүднээс сүүлийн үеийн компьютерүүдийн техник сэлбэг хэрэгсэлийг тус тусад нь авч үзэж судлах шаардлагатай болсон. Мөн зарим төхөөрөмжүүдийн алдаа гэмтэлийг илрүүлэх кодыг оруулж өгсөн нь гэмтэлээ оношлоход дөхөм болох нь зүйтэй юм. Хэрэглэгч компьютерээ өөрийн хүссэнээр засаж чаддаг болвол эдийн засгийн хувьд ашигтай ба компьютер засварийн газарлуу явах шаардлагагүй тул цаг хугацааг хэмнэх зэрэг олон давуу талтай юм. Сүүлийн үеийн компьютерүүдийн эвдрэлийг оношлож сэргээн засварлахад төвөгтэй болсон. Учир нь маш өндөр технологиор бүтээгдэж үйлдвэрлэгдэж байгаа билээ. Тэдгээрээс засаж сэлбэж болох төхөөрөмжүүдийг нь өөрөө засаж сурах нь нэн тэргүүний хэрэгцээ билээ.

Компьютер үйл ажиллагааны хурд нь CPU болон Mainboard, Ram гэсэн төхөөрөмжүүдийн харилцан хамаарлаас шалгаалдаг бөгөөд тэдгээр төхөөрөммжүүд нь хоорондоо зохицож нэг нь нөгөөгөө дэмжин ажиллаж чадвал таны компьютер өндөр хурд ажиллах болно. Төхөөрөмж бүр өөрийн гэсэн фирмийнх байдаг. CPU-г Intel, AMD болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг ба IBM, CompaqDellGatewayToshiba зэрэг компьютерууд Intel чипийг ашигладаг ба HP-ын компьютерууд AMD фирмийн CPU-г хэрэглэсэн байдаг. бол Apple Macintosh төрлийн компьютерууд Motorola фирмийн CPU-г хэрэглэдэг. RISC (Reduced Insruction Set Computing) CPU-тай компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тулSun MicrosystemHewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв. Intel фирм нь дараах дугаарын CPU-үүдийг үйлдэрлэсэн байна. Үүнд: Intel® Pentium™, Pentium™ MMX, Pentium™ Pro, Pentium™ II, Pentium™ 3, Pentium™ 3-M, Pentium™ 4, Pentium™ 4-M, Pentium™ M, Pentium™ D, Pentium™ XE, Pentium™ Dual Core, Core™ Solo, Core™ Duo, Core™ 2 Duo, Core™ 2 Quad, Core™ 2 Extreme, Celeron™ (P2/P3/P4/PM/CL) and Xeon™ (P2/P3/P4/C2D/C2Q) ; Core™ i3, Core™ i5, Core™ i7, Core™ i7 Extreme ; Itanium™, Itanium™ 2 ;
AMD фирм нь дараах дугаарын CPU-үүдийг үйлдэрлэсэн байна. Үүнд: AMD® Am5x86, K5™, Geode LX, K6™, K6™-2, K6™-III, K6™-2+, K6™-III+, Athlon™ (4, XP, MP), Duron™, Sempron™ (K7/K8), Athlon™ 64, Athlon™ 64 X2, Turion™, Opteron™, Athlon™ FX, Phenom™, Phenom™ II, Athlon™ II ;
Харин эх хавтангийн хувьд компьютер үйлдвэрлэгдчийн өөрийн фирмийн эх хавтанг хэрэглэдэг ба тэдгээр нь Intel, AMD фирмүүдийн CPU-нд зориулж эх хавтангаа гаргадаг.Apple Macintosh-ын хувьд Motorola CPU-нд зориулан эх хавтангаа гаргаж комдьютераа үйлдвэрлэдэг.

Реntium IY, Реntium D, Xeon, Dual 2 Core, Core 2 Dua төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорын хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм.  Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг.
. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг.
1 MHz гэдэг нь 1 секундэнд 1сая  цикл эргэлдэнэ гэсэн үг юм.
 Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Intel Core i7 Extreme Edition чипийн процессорын хурд 3.2 GHz юм байна.















Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц – 3 Программ хангамж болон үйлдлийн систем гэж юу вэ?
Компьютерийн програм хангамж буюу энгийнээр Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.
Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөдлийн цогц юм. 
Олон улсын болон ОХУ-ын тодорхойлолтыг авч үзэцгээе.
·        Компьютерын програм болон түүнтэй холбогдох бүхий л бичиг баримт нь компьютерын системийн ажиллагаанд хамрагдана.
·        Компьютерыг удирдахад зориулагдсан програм болон програмуудын цогц юм.
·        Мэдээлэл боловсруулах системийн програм болон бичиг баримтын цогц юм.
Програм хангамж нь компьютерын хангамжийн нэг төрөл юм. Судлаачдын үзэж байгаагаар програм хангамж гэдэг нь мэдээлэл зүй болон програмын техник юм.
Компьютерт software гэдэг үгнээс гаралтай ‹‹софт›› гэдэг үгийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд энэхүү  үгийг хамгийн анх 1958 онд Принстон их сургуулийн математикч Джон Тьюки нь American Mathematical Monthly сэтгүүлд бичиж байсан. 
Түүх
Програм хангамж гэдэг нэр томъёог хамгийн анх 1935 онд Английн математикч Алан Тьюринг өөрийнхөө эссендээ хэрэглэж байсан. Тэрээр Тьюринг гэдэг нэртэй машин зохион бүтээсэн бөгөөд энэхүү загвар нь ямар нэгэн бүрэн дуусаагүй үйл ажиллагааны шат дараалалыг нэг байдлаас нөгөө байдалруу шилжүүлэх чадвартай.  
Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийн програмууд, архивууд болон тэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хангамж нь компьютерийн санах ой буюу биет бус зүйлд хадгалагддаг.
Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг. Програм хангамж нь ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэх ба ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхэтгэл,тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүмүүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.
Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.
Програм хангамжийн ангилал
Програмыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар нь:
·        Тайлбарлагч буюу хэлмэрчлэгч
·        Хөрвүүлэгч гэж ангилдаг.
Програмыг хэрхэн дамжуулж байгаагаар нь:
·        Хөндлөн платформ
·       
Програмын хэрхэн хэрэглэж, тархаж байгаагаар нь:
·        Хаалттай буюу чөлөөт бус
·        Нээлттэй
·        Чөлөөт
Програмыг хэрхэн ашиглаж байгаагаар нь:
·        Системийн
·        Хэрэглээний
·        Мэдээлэл боловсруулах
Системийн програм хангамж нь компьютер системийг удирдахад зориулагдсан програмуудын нэгдэл юм. Жишээ нь: Процессор, санах ой, оролт гаралтын төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмж гэх мэт. Системийн програм хангамжид үйлдлийн систем, үйлчилгээний програм хангамж зэрэг нь чухал байр суурь эзэлдэг.
Багтаамж нь электрон төхөөрөмжүүд дээр суурьлагдсан програм юм. Орчин үеийн компьютерын төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн багтаамжтай байдаг.
Үйлчилгээний програм хангамж нь компьютерын туслах програм бөгөөд өгөгдсөн тусгай үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд зориулагдсан програм юм. Энэхүү програм нь зарим нэг параметрын өөрчлөлтийн үйл явцыг хялбар болгодог.
Хэрэглээний програм гэдэг нь хэрэглэгчийн өгсөн даалгаварыг гүйцэтгэх зориулалттай програм юм.
Мэдээлэл боловсруулах програм нь мэдээллийг төлөвлөж, боловсруулахад зориулагдсан програм хангамж юм. Мэдээлэл боловсруулах програмыг хэрэглээний програм хангамжийн биеэ даасан нэг хэсэг гэж үзэж болно.

Системийн програм хангамж

Техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай.
·         төхөөрөмжийн драйвер
·         үйлдийн систем
·         сервер
·         ютилит програм
·         график орчны систем

Програмчлах програм хангамж

Энэ нь програмчлалд зориулагдсан, програмчлахад тус болох зориулалттай.
·         компилятор, компайлер (хөрвүүлэгч)
·         дебаггер (засварлагч, тохируулагч)
·         интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч)
·         линкер (холбогч)
·         текст засварлагч
Integrated development environment (нэгдмэл хөгжүүлэлтийн орчин)-д эдгээр үйлдлүүдийг бүгдийг нь багтаасан байдаг.

Хэрэглээний програм хангамж

Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж.
·         мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсруулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
·         мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
·         энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт)
·         боловсролын програм хангамж
·         бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт)
·         симуляцийн програм хангамж
·         медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
·         инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт)
·         Судлаачид програм хангамжийг хамгийн анх 19 дүгээр зууны үед задлан шинжлэх механизмд зориулж Ada Lovelace гэдэг хүн зохиосон гэж үздэг. Гэхдээ энэхүү бүтээл нь хэзээ ч олон нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй.
·         Програм хангамжийн талаарх хамгийн анхны таамаглалыг 1935 онд Alay Turing нь Шийдвэрлэх асуудал тооцоолж болох тооны хэрэглээ хэмээх эссэндээ бичиж байжээ.
·         Энэхүү шинжлэх ухааны баримт нь хоёр ихэр академийн салбар болох компьютерийн шинжлэх ухаан болон програм хангамжийн инженерчлэл хэмээх програм хангамжийг судалдаг салбаруудыг үүсгэсэн байна. Компьютерийн шинжлэх ухаан нь илүү онолын тал руу нь судалдаг бол програм хангамжийн инженерчлэл нь харин илүү практик тал руу нь судалдаг байна.
·         Гэхдээ 1946 оноос өмнө бидний мэдэх програм хангамж оршин тогтнож байгаагүй. Хамгийн анхны электрон тооцоолох машинууд нь харин ч rewired in order to "reprogram" them.
·         Өнөө үед компьютерыг боловсруулах хүчирхэг төхөөрөмжүүдийн нэг гэдгийг хүн бүхэн мэднэ.Юуны өмнө үйлдлийн систем гэж юу вэ? Гэдэг асуултыг авч үзлээ.Тэгвэл үйлдлийн систем гэдэг нь компьютерын программын болон техникийн нөөцийг зөв зохистойгоор зохицуулдаг программ хангамж бөгөөд удирдах, санах ой хуваарилах, процессийг урьтамжаар нь зохицуулах, төхөөрөмжийн оролт гаралтыг удирдах,файлыг хуваарилах зэрэг үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэдэг.Үйлдлийн системүүдийн жишээнд Microsoft, Windows, Mac OS ,Unix Linux зэргийг нэрлэж болно.Үйлдлийн систем гэхээр бидний ихэнх нь Microsoft windows гэх мэтээр ойлгодог.Харин үүнээс олон үйлдлийн систем байдгийг мэддэггүй байх.Гэтэл зөвхөн Unix төрлийн системүүд гэхэд дотроо маш олон салаа болон хуваагдсан байдаг.Хүн төрөлхтөн үйлдлийн системийн цаг хором бүрт тогтмол ашиглаж ажил хэрэг бизнес хувийн амьдралдаа тодорхой ололт амжилт,хөгжил дэвшил зэргийг бий болгож мөн баялгийг бүтээдэг.Үүний нэгэн тод жишээ нь хүний оюун ухаанаар сэтгэгдэж бүтээл болсон бүхий л төрлийн зүйлүүд багтдаг.Тухайлбал: Гар утас ,компьютер,сансрын холбоо, мөнгөний машин буюу ATM ,автомат угаалгын машин,телевизор, систем хөгжим , гэр ахуйн автоматжуулалт гэх зэрэг олон зүйлүүдэд ашиглагдаж байгаа тул энэхүү сэдвийг судлан рефератын ажлаа бичлээ.                                             
·              I.      ОНОЛЫН ХЭСЭГ    
·         ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ТҮҮХ
·         Хориод жилийн өмнө Apple-ийг үндэслэгч Jobs ба Wozniak хоёр гэртээ ашиглах худалдааны мэдээлэл боловсруулах машины өвөрмөц санаа олжээ. Тэрээр бизнес маш амжилттай хэрэгжсэн байна. Энэ үеэр Bill Gates болон Paul Allen нар илүү сонин санаа гаргасан байна. Тэр нь худалдааны компьютерын үйлдлийн систем. Энэ нь Jobs, Wozniak-ын санаанаас илүү ер бусын байв. Тухайн үед компьютерын ойлголт ямар нэг физик биетбайсан бөгөөд захиалсан зүйл хайрцагтай ирэн, угсарч залгаад л гэрэл нь асдаг байх зэрэг.Гэтэл үйлдлийн систем нь ямар ч бодит биелэлгүй зүйл мэт санагдаж байв. Мэдээж энэ нь дискэн дээр ирсэн бөгөөд суулгаж кодлогдсон нэг тэгийн маш урт цуваа байсан байна.Одоо Gates болон Allen-ын үүсгэсэн компаны үйлдвэрлэдэг үйлдлийн системүүд амжилттай бөгөөд маш сайн борлуулалттай байгаа бөгөөд хүмүүс ганц компани энэ зах зээл дээр монополь тогтоох вий хэмээн санаа зовдог.Компьютерын ерөнхий зорилго бүр компьютерт суулгасан бусад програм хангамж болон техник хангамжийгхэрхэн ажиллуулах, хэрхэн ашиглах талаар компьютерт зааж өгдөг үйлдлийн систем байхыг шаарддаг. Өнөө үед гарч байгаа програм хангамж үйлдлийн системийг шаардах болжээ.MsDos,Unix Linux, Windows-ууд нь бүгд үйлдлийн системүүд юм.
·         ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ? Үйлдлийн систем үндсэн ойлголт үйлдлийн систем нь шууд удирдлага, техник хангамжийн менежмент, үндсэн системийн үйл ажиллагаа болон word processing, web browser зэрэг хэрэглээний програм хангамжийн ажиллагаанд нөлөөтэйгээр оролцдог програм хангамж юм. Үйлдлийн систем нь компьютерын ажил хийдэг програм эсвэл командын систем гэж тодорхойлж болно.Үйлдлийн систем нь компьютерын програм хангамжийг удирдах болон компьютерын техник хангамжийг идэвхжүүлэх системийн програм хангамж юм.Үйлдлийн системнь boot процесс дуудагдсаны дараа компьютерыг хэрэглэхэд бэлдэж өгдөг ба компьютерыг удирддаг програм бөгөөд компьютерын хэрэглэгч болон техник хангамжийн хооронд жуучлагч програм юм.
·           Үйлдлийн системийн зорилго
·         -Хэрэглэгчийн програмыг гүйцэтгэх, хэрэглэгчид тулгарах хүндрэлийг шийдэх -Компьютерын системийг хэрэглэхэд ойлгомжтой амархан болгох -Компьютерын техник хангамжийг зохистой хэрэглэх зэрэг болно.
·            Түгээмэл хэрэглэгдэх үйлдлийн системүүд 
·         MS-DOS (МС-ДОС) Энэ нь Майкрософтын зээрэнхийн үйлдлийн систем (Microsoft Disk Operating System) гэсэн нэрийн товчлол юм. MS-DOS нь бичиж оруулсан командын үйлдлийг гүйцэтгэнэ.









Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц – 4 Хэрэглээний программ хангамжууд
Компьютерийн програм хангамж түүний ангилал
Компьютерийн програм хангамж түүний ангилал
Энэ удаагийн лекцээр дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд:
·         Компьютерийн програм хангамж(хэрэглээний) гэж юу вэ?
·         Компьютерийн програм хангамж(хэрэглээний) зохиогдож эхэлсэн хөгжлийн үе
·         Компьютерийн програм хангамжийг  (хэрэглээний) хэдэн  төрөлд хуваадаг  вэ?
зэрэг ойлголтууд багтана.
Түлхүүр үгс
Хэрэглээ, систем, програм, хангамж, автоматжуулах,  бичиг баримт, дүрс, дуу авиа, техник.
Товч агуулга
Энэ хичээлийн гол зорилго нь компьютерийн тэр дундаа хэрэглээний програм хангамжуудын тухай олйголтуудыг өгөх ба мэргэжлийн хувьд өсөхөд ямар програм хангамжуулыг нь түлхүү сурах, хэрэглэх, хэдэн төрөлд хуваан ялгаж ангилдаг тухай ойлголтыг авах болно. Мэргэжлийн удирдтгал хичэлийн ес дэх  лекцээр компьютерийн програм хангамжийн онцлог шинж чанарыг судлан шинээр төрөн гарч ирж буй програм хангамжуудыг судлахад оршино.
Компьютерийн програм хангамж гэж юу вэ?
ХХI зуун бол мэдээллийн технологи, дэлхий нийтийн глобалчлалын зуун билээ. ХХ зууны гайхамшиг, ХXI зууны амьдралын хэрэглээ бол мэдээллийн технологийн хөгжил дэвшил, компьютерийн техник, програм хангамжийн хөгжил дэвшил юм. Өнөө үед улс орнууд нэгэн хэлээр ярьж, даяарших асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд энэ хэл нь компьютер болж байна. Мэдээллийн эрин зуунд бизнесмэн, эдийн засагч, санхүүч гээд бүхий л мэргэжлийн хүмүүс, оюутан сурагчид, багш судлаачид, энгийн иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, өдөр тутмын хэрэглээнд компьютерийг ашиглах болсон билээ.
Өнөөдөр манай улсын хүн ам өөрсдийн мэдлэг боловсролдоо түлхүү анхаарахын зэрэгцээ мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах шаардлага хэн бүхэнд тулгарч буй юм.
Хэрэглээний програмууд зохиогдож гарсан  хөгжлийн үе
 1947 оноос эхлэн хэрэглээний програм хангамжуудыг эхэлсэн байна гэж үздэг. Өнөөдөр ашиглагдаж байгаа хэрэглээний програм хангамжийн системийн нь хувьд DOS орчны (текст горим), Windows-ийн орчны (график горим) гэж үзэж болох юм.
Компьютер нь хэрэглээний програмын тусламжтайгаар хүмүүсийн ажил үйлчилгээнд тэдний хүссэн хэмжээний шаардлагатай зүйлсийг биелүүлдэг. Компьютерийн үйлчилгээний болон хэрэглээний програмуудыг компакт дискэнд бичиж  нийтийн хүртээл болгон тараадаг буюу худалдаалдаг.
Компьютерийн програм  хангамжид хэрэглээний програм онцгой байр суурийг эзлэх ба түүнийг тодорхой салбарын үйл ажиллагааг автоматжуулах зориулалттай билээ. Өнөөдөр дэлхий дээр компьютерийн хэрэглээний програм асар түргэн хурдацтай хөгжиж, шийдвэрлэх асуудлын хүрээ нь тэлсээр байна. Мөн олон олон шинэ ном, сурах бичиг, гарын авлагууд бий болсоор байна
Доорхи зурагт хэрэглээний програмын сүүлийн үеийн ном сурах бичгүүдийг харуулав.
Компьютерийн програм хангамжийг хэдэн төрөлд хуваадаг вэ?
Хэрэглээний програм хангамжийг хэд хэдэн төрөлд хуваадаг.
Үйлдлийн систем дэх үйлчилгээний програм: Энэ нь TЭМ буюу компьютерт өөрийнхөө байгууламж тэдгээрийг бүрдүүлж буй блок, микросхемүүдийн ажиллагааг шалгах (тест програм), оношлох, диск дээр бичигдсэн бичлэгийн секторуудыг эмхэлж цэгцлэх зориулалттай байдаг.
Хэрэглээний програм: Энэ нь компьютерийн  програм хангамжид онцгой байр эзэлдэг ба тодорхой салбарын үйл ажиллагааг автоматжуулах зориулалттай байдаг. Өнөөдөр дэлхий дээр компьютерийн хэрэглээний програм асар  түргэн хурдацтай хөгжиж, шийдвэрлэх асуудлын хүрээ нь тэлсээр байна. Хамгийн өргөн дэлгэр ашиглагдаж байгаа хэрэглээний програмуудыг дурьдвал:
1.Баримт бичгийн мэдээлэл, текст боловсруулах програм (Microsoft Word). Энэ програм нь албан баримт бичиг бичиж боловсруулах, төлөвлөх, эрж олох бүх ажиллагааг автоматжуулах зориулалттай бөгөөд ямар ч үед хэрэглэгч ашиглаж болох хэрэглээний энгийн програм юм. Энэ програм нь  тухайн үйлдлийн системд хавсралт байдлаар голдуу хэрэглэгдэхээс гадна бас тусгай зориулалтын програмууд ч байдаг талтай. Үүнд:  MS DOS-д DOS EDITOR,      NS-д Norton Editor. Windows үйлдлийн системд Write, WordPad, Notepad програмууд багтана. Тусгай зориулалтын БББП-ууд нь DOS-ын орчинд: Brief, Multieditor-ME, Lexikon, Windows орчинд: Word, Page Maker, In Design, Amipro (PEACHTEXT 5000, OASIS Word Plus, Multimate, Fancy Font) зэрэг текст боловсруулах зориулалтаар өргөн хэрэглэгдэж байна. Эдгээр програмыг зөвхөн албан бичиг баримт төлөвлөх, хадагалахад ашиглаад зогсохгүй, ном зохиол бичих, тэмдэглэл хөтлөх зэргээр бичиг цаасны ажлыг автоматжуулахад ашиглаж байна.
2. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм (Microsoft Excel). Үүний онцлог нь 64-256 хүртэл баганатай, 256-65536 хүртэл мөртэй хүснэгт хэлбэрээр өгөгдсөн мэдээллийг боловсруулах бололцоотой нь цаасан дээр энгийн аргаар тооцоо хийхтэй адилхан учир хэрэглэгчдийн таашаал сонирхолд ихээхэн нийцдэг.  Анхны хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм болох Мultiplan, Supercalk, Lotus програмууд дээр хүснэгтэн мэдээлэл боловсруулж байсан бөгөөд эдгээр програмын онцлог нь 64-256 баганатай, 256-8000 хүртэл мөртэй хүснэгт хэлбэрээр өгөгдсөн мэдээллийг боловсруулах бололцоотой байсан ба цаасан дээр энгийн аргаар тооцоо хийхтэй адил учир хэрэглэгчдийн сонирхолыг ихээхэн татаж байсан түүхтэй. 
3.Зураг зурах, боловсруулах програм. Микро компьютерийн өвөрмөц нэг онцлог бол дэлгэц дээр янз бүрийн дүрс зураг гаргаж харуулах өргөн бололцоотой байдагт оршино. Энэ давуу талыг нь ашиглан мэдээлэл боловсруулалтын үр дүнг график, диаграм, схемээр дүрслэх, сургалт, үйлдвэрлэл, бизнес, зар сурталчилгааны болон тоглоомын програмыг зохиох ажлыг хөнгөвчилсөн өргөн хэрэглээний програм болон хөгжиж байгаа билээ. Эдгээр програмыг ашиглан төрөл бүрийн зураг боловсруулах, монтажлах, эвлүүлэх, хэвлэлийн бүх төрлийн эх, сонин, сэтгүүлийг бэлдэх,  үзүүлэн таниулах материал, сургалтанд зориулсан гарын авлага хийхэд ашиглан хүний хүч хөдөлмөрийг ихээхэн хэмнэж байна. Ийм програмын тусламжтай зурсан зургийг цаасан дээр хэдэн ч хувь хэвлэх бололцоотой бөгөөд түүнийг засах өөрчлөхөд төвөггүй байдаг нь түүний гол давуу тал бөгөөд Photo Editor, Photo Shop, Corel Draw, Publisher, In Design, 3DMax, Graphwriter, Pc Draw, Print  Master, BPS. Graphics зэрэг зурах, боловсруулах зориулалтай програм өргөн хэрэглэгдэж нийтийн хүртээл болоод байна.
4. Дуу авиа, хөгжмийн програмууд. Эдгээр програм нь дуу авиаг төрөл бүрийн давтамж, диапазоны өөрчлөлтөнд оруулж төрөл бүрийн аялгуу бүтээнэ. Мөн хөгжим, дууны файлуудыг бичих, унших, тоглуулах зориулалт бүхий Media Player, Sound Player, Winamp, Movie Maker зэрэг програмууд байна.
5. Сүлжээний програм. Компьютерүүдийг хооронд нь холбож, дотоод ба гапаап сүлжээ үүсгэхэд хэрэглэгддэг техник хангамжийн болон хэрэглэгчийн үйл ажиллагааг зохицуулах зориулалттай програмын төрөл юм. Сүлжээний картын төрөл, сүлжээний технологийн топологиос хамаарч өөр өөр програмыг ашиглах бөгөөд төдийгүй сүлжээний компьютерүүдийг удирдах, хянах, хамгаалалт тавих зэрэгт тусгай зориулалтын програмуудыг ашигладаг.
6. Сургалтын програм.  Энэ нь компьютерийг сургалтын үйл ажиллагааг удирдах, хянах улмаар сургалтын процесст ашиглахад техник хэрэгсэл болон суралцагсадын хоорондын холбоог зохицуулах сургалтын үйл ажиллагааны  зориулалттай төрөл бүрийн програмууд юм. Энэ програмыг бие даан гадаад хэл суралцахад ашиглах болон янз бүрийн шатны сургалтанд хэрэглэх, суралцагсадын дадлага, чадварыг шалгах, үнэлэхэд ашигладаг. Тухайлбал: Flight Simulator програм онгоц жолоодох дадлага олгох, Typing Tutor, Mavis, Fast Type Mon програмууд арван хурууны бичээчийн чадвар эзэмшүүлэх зориулалттай байдаг.
Түүнээс гадна математик, физик, онолын механик, газар зүй,  түүх, цахилгаан техник зэрэг олон төрлийн хичээлийг судлахад сурагчдын идэвх, сонирхолыг өрнүүлж, сурах, сургах хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зориулалттай хэрэглээний програмууд зохион бүтээж ашиглаж байгаа ба Англи, Герман, Япон, Франц, Солонгос, Орос хэлүүд дээр өөрөө сурах бичиг болон компьютерийн хэрэглээний програмуудыг зохиосон байна.
7. Тоглоомын програм.  Энэ програм нь хүүхэд, эцэг эхчүүдийн чөлөөт цагийг цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэн бодох авъяас чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Өнөөгийн байдлаар зөвхөн Windows APPLE компьютерт зориулсан 3000 гаруй тоглоом зохиогдсон байна. Даам, шатар тоглох энгийн програмаас эхлээд төөрдөг байшин, агуйгаас гарах, эрдэнэс олох, сансрын аялал, цэрэг-стратегийн давшилт хийх зэрэг янз бүрийн насны хүмүүст зориулсан тоглоомын програмууд гарч ирсээр л байна.
Дүгнэлт
Бид энэ удаагийн лекцээр компьютерийн програм хангамж гэж юу болох, програм хангамжийн  тухай ойлголт авч, ямар төрлийн програм хангамжуудыг мэддэг болох, мөн шинэ төрлийн програм хангамж гарч ирж байгаа тухай товчхон танилцлаа. Лекцийн гол зорилго бол компьютерийн чиглэлийн мэргэжил сонгосон Оюутан Та хэрэглээний програмыгашиглаж сурсанаар цаг хугацаа, ажлын бүтээмжийгдээшлүүлэх бизнесийн ашиг орлого, албан газар, байгууллагын бүхий л бичиг баримт мөн барилга архитектур дизайн, фото зургийн салбар, хэвлэлийн томоохон газруудын хэвлэлийн эх бэлтгэгч мөн хэрэглээний вэб програмуудыг ашиглаж вэб мастер, хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнер болох сонирхолтой оюутан залуучуудад ойлголт өгөхөд оршино.  



Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц – 5 Microsoft word
Microsoft Word program-ийн тухай
1. Microsoft Word program-ийн тухай
Компьютерийн хэрэглээнд хамгийн тэргүүн эгнээнд явдаг програм бол яахын аргагүй Microsoft Office билээ. Энгийн компьютер хэрэглэгчээс мэргэжлийн түвшний хүмүүс хүртэл тодорхой хэмжээгээр Microsoft Office программыг ашигладаг.
Microsoft Word програм нь бичиг баримт боловсруулдаг  орчин үеийн боловсронгуй хүчирхэг хэрэгсэл болтлоо хөгжиж Word processor гэж нэрлэгдэх болсон ба Microsoft фирмийн зохион бүтээсэн хэрэглээний программын бүл /Office/-н бүлд багтдаг чухал програм юм. Microsoft Word нь текст мэдээллийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээллийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш юм.


Word програм нь текстийг үсгийнхээ хэлбэр, хэмжээг янз бүрээр тохируулан бичих,  чимэглэх,  байршлыг өөрчлөх, дотор нь хүснэгт оруулж боловсруулах, зураг дүрс, тусгай тэмдэгт оруулах  зэрэг  маш өргөн боломжуудтай.    
Иймд Word программаар боловсруулж байгаа баримт нь өмнөх программуудын боловсруулж байгаа  "Бичиг"-ээс чанарын эрс ялгаатай болсон учир "Бичиг баримт"- буюу Document гэсэн шинэ нэр томъёо хэрэглэх болсон. Ийм учраас Word програмыг монголчилбол Бичиг баримт боловсруулах программ гэж нэрлэх болсон.

Microsoft Office систем нь өөртөө серверүүд, төрөл бүрийн үйлчилгээ, шилдэг хэрэгсэл хүчирхэг програмуудыг агуулсан . Microsoft Office нь сүүлийн үеийн шилдэг програмын цогц юм. Шинэ хувилбар нь олон төрлийн нэмэлт үйлчилгээтэй, хамгийн боловсронгуй удирдлагын систем юм. Энэ системийг ашиглан мэдээлэлийг боловсруулах, хамтран ажиллах, үйл ажиллагаагаа удирдах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой.

Бичиг баримтын үндсэн ойлголт: Word  програмаар боловсруулах бичиг баримт нь зүйлүүдээс, зүйл нь өгүүлбэрүүдээс, өгүүлбэр нь үгнүүдээс тогтоно. Өмнөх хувилбаруудаас ялгаатай нь бичиг баримт гэж хэлэгдэх болсон бөгөөд энэ нь бичиг баримтыг хүссэн хэмжээгээр төгс боловсруулдаг болсонтой холбоотой. Document гэж нэрлэдэг.
Бичиг эхлэн бичих буюу Word program-ыг ажиллуулж эхлэх:
Start – all program- Microsoft office- Microsoft office word 2007гэсэн дарааллаар Команд өгсөн тохиолдолд энэ програмыг нээж ажиллуулах боломжтой болно.







1. Бичиж эхлэх баримт нь хоосон /нэг ч тэмдэгт бичигдээгүй/ баримт байвал тохиромжтой.
2. Font-фонд хэрэглүүрээс бичих үсгийн фондоо /жишээлбэл англи-Монголоор бичигддэг Arial гэх мэт / сонгох,
3. Font size-үсгийн хэмжээ хэрэглүүрээс үсгийн хэмжээг сонгоно.
4. Гарны  товчийг Монголоор бичих бол монгол, англиар бичих бол англи үсгийн горимд  шилжүүлнэ.
5. Эдгээр Командын дараагаар өөрийн бэлтгэх бичиг баримтаа оруулж, өөр бусад хэрэглэгдэхүүн Командыг оруулж болно. Зураг, теКст , диаграмм гэх мэт…

Бидний Microsoft Word program-ийн хамгийн өргөн хэрэглэдэг хувилбар бол 2007 программ нь юм. Тийм ч учраас бие даалтынхаа тулгуур, жишээ болгож Microsoft Word2007  программыг түлхүү ашигласан болно.

Компьютерийн хэрэглээнд хамгийн тэргүүн эгнээнд явдаг програм бол яахын аргагүй Microsoft Office билээ. Энгийн компьютер хэрэглэгчээс мэргэжлийн түвшний хүмүүс хүртэл тодорхой хэмжээгээр Microsoft Office программыг ашигладаг.
Microsoft Word програм нь бичиг баримт боловсруулдаг  орчин үеийн боловсронгуй хүчирхэг хэрэгсэл болтлоо хөгжиж Word processor гэж нэрлэгдэх болсон ба Microsoft фирмийн зохион бүтээсэн хэрэглээний программын бүл /Office/-н бүлд багтдаг чухал програм юм. Microsoft Word нь текст мэдээллийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээллийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш юм.
Word програм нь текстийг үсгийнхээ хэлбэр, хэмжээг янз бүрээр тохируулан бичих,  чимэглэх,  байршлыг өөрчлөх, дотор нь хүснэгт оруулж боловсруулах, зураг дүрс, тусгай тэмдэгт оруулах  зэрэг  маш өргөн боломжуудтай.    
  Иймд Word программаар боловсруулж байгаа баримт нь өмнөх программуудын боловсруулж байгаа  "Бичиг"-ээс чанарын эрс ялгаатай болсон учир "Бичиг баримт"- буюу Document гэсэн шинэ нэр томъёо хэрэглэх болсон. Ийм учраас Word програмыг монголчилбол Бичиг баримт боловсруулах программ гэж нэрлэх болсон.
Зорилго
Word Home цэс

Clipboard-засварын, түр санах ой, санадаг самбар
Font-текстийн фонд
Paragraph-параграфын тохиргоо
Styles-текстын фондын бэлэн загвар
Editing-текст хайх, солих, бэлэн загвар

Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц – 6 Microsoft word
Зорилт
Clipboard



Paste-(ctrl+v)-буулгах
Cut-(ctrl+x)-хайчилж авах
Copy-(ctrl+c)-хуулах
Format painter-

Font

Font- фондын сонголт
Font size- фондын хэмжээ
Grow font- фондын хэмжээг томруулах
Shrink font- фондын хэмжээг багасгах
Bold- текст үсэг томруулах
Italic- текст үсэг налуу болгох
Underline- текст үсэг доогуур шугам татах
Strike through- текст үсэг дундуур шугам татах
Subscript-мөрийн доогуур тэмдэгт нэмж бичих
Superscript-мөрийн дээдэх тэмдэгт
Change case-том үсэг өөрчлөх
Text highlight color-текст үсгийн дэвсгэр өнгө өөрчлөх
Font color- текст үсгийн өнгө өөрчлөр
Clear formatting – командыг буцаах

Paragraph


Bullets- сум
Numbering-дугаарлах
Decrease list level-
Increase list level-
Line spacing-мөр хоорондын зайг өөрчилнө
Text direction- текст байрлал
Align text- текстын байр
Convert to smart art  graphic-
Align text left- текстын үсгийг цаасны зүүн талаас зэрэгцүүлэлт хийх
Align text right- текстын үсгийг цаасны баруун талаас зэрэгцүүлэлт хийх
Center- текст үсгийг цаасны голд байрлуулах
Justify- мөр тэгшлэх
Columns-багана тэгшлэх
Sort-эрэмбэлэлт
Shading- текст үсгийн дэвсгэр өнгө өөрчилнө

Styles


Текстийн бүрэн формат санал болгоно. Мөн бэлэн текстийн форматын өнгө, фондын сонголт, хэмжээг өөрчлөх тохиргоотой.


Editing




Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 7 – Microsoft word
Мэдээллийг боловсруулах явцад мэдээллийн шинжилгээ хийх , мэдээллийг
хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар дүрслэх зорилгоор график байгуулах
шаардлага олонтой гардаг. Хоёр аргаар график оруулж болно. Нэгдүгээр арга: Ms
office Excel 2007 (цаашид Excel гэх программ дээр) өгөгдөлтэй MS Office Word
2007 (цаашид Word гэх) программын график Word программын баримттай хамт
талбар графикын өгөгдөлнө хадгалагдана. Хоёр дугаар арга: графикын Excel
программын ажлын талбартай өгөгдөл нь: Link буюу холбоосоор дамжина. Эдгээр
өгөгдөл ньWord программын өгөгдөлтэй хадгалагдахгүй бөгөөд тустаа Excel
программын файл байна. Өгөгдөлийг өөрчлөх тохиолдолд Excel программын
файлд хандаж өөрчлөлтийг хийх ба өөрчлөлт нь холбоосоор дамжина. Энэ бүлэгт
нэгдүгээр аргаар график байгуулах болон форматлах, засварлах байрлуулах
тухай үзэх болно.
График байгуулах
Аливаа үзүүлэлтийн тоон утга хэрхэн өөрчлөгдөснийг кординатын мужид график
байгуулж харах нь хамгийн тохиромжтой. Нэг кординатын мужид хэд хэдэн
үзүүлэлтээр графикуудыг нь байгуулж харьцуулан харж болно. Кординатын муж нь
кординатын тэнхлэг, тайлбарын, нэрийн, тэнхлэгийн өгөгдөлүүд, графикын утгууд,
тор гэсэн обьектуудтай ба тэдгээрийн харуулах эсэхийг сонголтоор хийнэ
Өгөгдөлийг оруулах ба график байгуулах
1. График байгуулах газар курсорыг байрлуулна.
2. Insert/illustrations бүлгийн Chart командын хэрэглүүр дээр дарна.
3. Нээгдэх Insert/chart харилцах цонхны зүүн хэсгээс график төрлийг сонгож,
харилцах цонхны баруун загвараас тухайн төрлийн загвараас сонголт
хийнэ. Тайлбал, багана буюу column тоөрлийг сонгоё.
4. ОК дээр дарна.
5. Дэлэгцэнд Word программын хамт Excel программын цонхыг нээнэ.
6. Нээгдэх Excel программын ажлын талбарт графикын хэмжээ өгөгдөлийн
хооронд байгуулах графикын өгөгдлүүдийг оруулна. Тухайлбал Абаганд хээ
тэнхлэг дээр хоёрыг Х тэнхлэг дээр дээрх хоёрыг нэгдүгээр мөрөнд
тайлбарын буюу графикын нэрийг, оруулна. Эдгээрийн огтлолцох болон
нүднүүдэд график зурах утгуудыг оруулна.
7. Word программд байгаа график бүхий кординатын мужын Excel

программын ажлын талбар дахь өгөгдөлүүд цэнхэр шугамаар хүрээлэгдэх
ба баруун доод булан дах цэнхэр гурвалжин дээр заагуурыг байрлуулан
чирэх даралтаар өгөгдлийг мөр (нэг график утга нэмэх ) багана(график)-ийг
нэмж, хасаж болно. Нэмэх өөр нэг арга нь зэргэлдээ мөр ба баганд
өгөгдөлийг оруулна. Enter товчлуур дээр дарна.
8. Word программын баримтыг шаардлагатай бол хадгална. Ингэж хадгалсан
тохиолдолд Excel өгөгдөлийг хадгалах шаардлага байхгүй. Өгөгдлийг
өөрчлөх шаардлаггүй тохиолдолд Excel программыг хаана. Тухайлбал
программын баруун дээд булан дээр байгаа хэрээс дээр дарна.
9. График горимоос гарахдаа кординатын шулууны гадна. Word программын
баримтын ажлын талбарын дурын газарт нэг дарна. График горимд
шилжихдээ тухайн кординатын мужид хулганы заагуурыг нэг дарна.
График төрлүүд ба тэдгээрийг өөрчлөх
График дүрслэлээс нь хамааруулан хэд хэдэн төрөлд хуваах бөгөөд графикын
төрөл хэлбэрийг өөрчлөх боломжтой.
Column төрөл
Column төрөл нь тухайн шинж чанараараа адилхан зүйлүүдийг тоон өөрчлөлтөөр
нь харьцуулна. Хөндлөн тэнхлэгийн дагуу харьцуулах үзүүлэлтийг босоо
тэнхлэгийн дагуу тоон утгаар нь авна. 3 хэмжээс бол дагуу тэнхлэгийн цувааны
утгийг авна.
Bar төрөл
Bar төрөл нь Column төрлөөс агуулгийн хувьд ялгаа байхгүй бөгөөд тоон утгуудаа
хөндлөн тэнхлэгийн дагуу авдагаараа дүрслэлийн хувьд ялгаатай.
Line төрөл
Line төрөл нь тоон утгуудын шугамаараа холбож дүрслэнэ. Нэг графикын хувьд
өсөлт бууралтыг дүрсэлж болохоос гадна. Хэд хэдэн графикуудыг нэг кодинатад
дүрсэлж өөр хооронд нь харьцуулах боломжтой.
Pie төрөл
Нэг багц зүйлийн бүтцийг үзүүлэх тохиолдолд Pie төрлийг сонгох нь илүү
тохиромжтой хэрэв тухайн багц зүйл олон жижиг хэсэгтэй тохиолдолд {Pie or Pie
хэлбэрийг сонгох хэрэгтэй.
XY (Scatter) төрөл
Аливаа юмын тоолох түвшинг тогтооход XY (Scatter төрөл илүү тохиромжтой.
Area төрөл
Area төрөл тухайн мөчлөг дэх хэмжээний өөрчлөлтийн үзүүлэхэд тохиромжтой.
Doughnut төрөл
Doughnut төрөл нь нэг цагиргын хувьд Pie төрөлтэй адилхан ба хэд хэдэн
мөчлөгийг нэгэн зэрэг дүрсэлж тэдгээрийг өөр хооронд нь харьцуулж болдог давуу
талтай.
Radar төрөл
Тухайн зүйлийн бүтэц шинж чанарыг ялган дүрсэлж харьцуулхад Radar төрөлийг
сонгох нь тохиромжтой.
Surface төрөл
Surface төрөл нь 3 хэмжээст мужид гадаргуйгаар дүрслэх боломжийг олгодог.
Bubble төрөл
Bubble төрөл нь XY (Scatter төрөлтэй боловч дугуйн диаметрээрээ хэмжээг
илэрхийлдгээрээ ялгаатай өөрөөр хэлбэл 3 утгаар нэг дугуйг байрлуулна.
Stock төрөл
Аливаа зүйлийн тухайн агшиндах утга тухайлбал янз бүрийн хэмжэлтүүдийн утга
барааны үнэ ирэлт нийлүүлэлтийн хэмжээ зэрэг утгуудийг кординатын мужид
дүрслэхэд Stock төрөл төрлийг High-Low-Close (их утгатай – хамгийн бага утга
төгсгөлий утга) эсвэл Open- High-Low-Close (анхны утга- хамгийн их утга-
хамгийн бага утга- төгсгөлийн утга) гэж нэрэлдэг бөгөөд хэд хэдэн хэмжилт
хийгээд тэдгээрээсээ анхны утга хамгийн их утга хамгийн бага утга төгсгөлийн
утгуудыг түүж тэдгээрийн утгуудаар график байгуулдаг хэдий тийм боловч
хэрэглэгч өөрийн ажилгаанд тохируулан утгуудийг сонгож авч болно.
Анхны утга нь төгсгөлийн утгаасаа бага тохиодлолд тэгш өнцөгт хар өнгө
дүрслэгдэнэ. Түүнчлэн эдгээр утгууд нь давхцаж болно.
Cylinder, Cone, Pyramid төрлүүд
Cylinder, Cone, Puramid төрлүүд нь Column,Bar төрлүүдээс илэрхийлэх агуулгын
хувьд ялгаагүй Column,Bar төрлүүд нь багана хэлбэрээр дүрсэлдэг бол Cylinder
цилиндр, Cone конус Pyramid пирамид нь хэлбэрээр тус тус дүрслэдэг.
Графикийн төрөл хэлбэрийг өөрчлөх
Графикаар илэрхийлэх агуулгыг илүү тод ойлгомжтой болгохын тулд түүний төрөл
хэлбэрийг зөв сонгох хэрэгтэй.
Нэг координатын мужид байгаа графикуудын төрөл хэлбэрийг өөрчлөхдөө:
1. График горимд шилжинэ.
2. Chart Tools дэхь Design/Type бүлгийн Change Chart Type командын хэрэглүүр
дээр дарна.
3. (а)Нээгдэх Change Chart Type харилцах цонхны зүүн хэсгээс графикийн төрлийг
сонгож Харилцах цонхны зүүн хэсгээс графикийн төрлийг сонгож харилцах цонхны
баруун талаас тухайн төрлийн загвараас сонголт хийнээ Эсвэл
(б) Нээгдэх Change Chart Type харилцах цонхны зүүн хэсгээс Templates фолдер
дээр дарна.
Координатын мужийн нэг графикийн төрөл хэлбэрийг өөрчлөх:
Нэг координатын мужийн бусад графикуудын төрөл хэлбэрийг хөндөхгүйгээр
зөвхөн нэг графикийн төрөл хэлбэрийг өөрчилж болно. Үүнд:
1. Тухайн графикийг тэмдэглэнэ. Тухайлбал координатын муж дахь тухайн график
дээр нэг дарах эсвэл график горимд байгаа тохиолдолд Chart Tools дэхь
Layout/Current Selections бүлгийн Chart Elements талбарын сум дээр дархад
нээгдэх жагсаалтаас графикын нэрийг сонгоно.
2. Chart Tools дэхь Design/Type бүлгийнChange Chart Type командын хэрэглүүр
дээр дарна:
3. Нээгдэх Change Chart Type харилцах цонхны зүүн хэсгээс графикийн төрлийг
сонгож харилцах цонхны баруун хэсэгээс тухайн төрлийн загвараас сонголт хийнэ.
дасгал: графикууд











Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 8 – Microsoft excel 
Нэгдүгээр бүлэг. Excel програмын тухай үндсэн ойлголтууд
 MicroSoft Excel  програм бол хүснэгтэн мэдээлэл боловсруулах орчин үеийн хүчирхэг, боловсронгуй програм юм. Хүснэгтийн өгөгдлийг томъёо хэрэглэж тооцоог маш хялбар, хурдан гүйцэтгэж болно. Диограм байгуулах, зурган мэдээлэл боловсруулах, өгөгдлийн сантай холбох гэх мэт олон үүрэг гүйцэтгэж чадна. Бид Microsoft Office Excel 2003 хувилбарын хэрэглээг авч үзэхдээ  үндсэн ойлголтуудыг Microsoft Excel 97, Microsoft Excel 2000 хувилбарт тохирохоор энгийн түвшинд оруулсан нь суралцагчдын өөрсдийнх нь болон цааш сургалт хийх компьютерийн хүчин чадал ямарч байж болохыг харгалзсан хэрэг болно.
 Эхлэн ажилд оруулах - (Starting):
1. Start  товч дээр хулганаар нэг дарна. Ингэхэд Windows-ын эхлэлийн (үндсэн) цэс нээгдэнэ.
2. Programs  үгэн дээр хулганаар нэг дарна. Ингэхэд програмын системийн нэр бүхий хоёр дахь самбар гарч ирнэ.
3. Хэрэв 2 дахь самбарын нэрэн дотор  Microsoft Excel гэдэг үг байвал түүнийг хулганаар нэг дарна. Байхгүй бол Microsoft Office үгэн дээр хулганаар дарж гурав дахь самбар гаргана.
4. Хэрэв Microsoft Office үгэн дээр дарсан бол гурав дахь самбараас  Microsoft  Excel гэдэг үгэн дээр хулганаар дарна. Ингэхэд  Microsoft  Excel програм дискнээс уншигдаж, санах ойд байрлаад ажиллаж эхлэхэд түүний цонх дэлгэцэн дээр гарна. Үүнийг  Excel програмыг эхлэн ажилд оруулах буюу ачаалах гэж нэрлэнэ. Дарж сонгосон үгээс арын самбарт шилжихдээ 4 чиглэлийн(мөрийн) дагуу хулганын заагчийг шилжүүлнэ.
Microsoft Excel програмын цонхонд
Microsoft Excel програмын цонхонд дараах байнга хэрэглэгддэг 6 мөрийг ил байлгах (идэвхитэй) байх хэрэгтэй. Үүнд:


1. Гарчгийн мөр - Title Bar:
2. Цэсний мөр - Menu Bar: 
3. Стандарт хэрэглүүрийн (командын) мөр - Standart Bar:
4. Хэв, хэмжээний хэрэглүүрийн/командын мөр - Format Bar:
5. Томъёоны мөр - Formula Bar:
6. Төлөвийн мөр - Status Bar.

1. Гарчгийн мөр - Title Bar:
Хамгийн дээд талын мөр бөгөөд энэ мөрөн дээр  Microsoft Excel програмын нэр байна. Энэ мөрний зүүн буланд    - товч байх ба үүнийг системийн цэс гэнэ. Гарчгийн мөрний баруун буланд  r-хаах,  2 -хэвийн хэмжээнд оруулах эсвэл 1- дэлгэц дүүртэл томруулах,  0-цонхыг хамгийн бага хэмжээтэй болтол жижигрүүлэх дөрвөн үүрэг гүйцэтгэх гурван  товч байна.

2. Цэсний мөр-Menu Bar:
File - файл, Edit - засварлах, View - үзэх, харах, Insert - дунд нь оруулах, Format - хэв, хэмжээг тогтоох буюу хэвжүүлэх, Tools - хэрэгсэл, Data - мэдээлэл, Window - цонх, Help - тусламж гэсэн 9 цэсний нэртэй мөрийг цэсний мөр гэнэ. Нэг цэсний дотор уг цэсэнд харъяалагдах бүлэг командууд байх ба цэс дотроо ажил үүргийн, дуудагдах, ажиллах ойролцоо байдлаараа хэсгүүдэд хуваагдаж байрлана.  Цэсний мөрнөөс Excel програмын бүх командыг сонгож хэрэглэж болно.
Цэсийг нээх: цэсийг түүний нэрэн дээр хулганаар 1 дарж  эсвэл гарнаас  Alt -товчийг цэсний нэрний доогуураа зураастай үсгийн товчтой хослон дарж нээнэ. Жишээ нь: Гарнаас File цэсийг Alt+FEdit цэсийг Alt+View цэсийг Alt+Insert цэсийг Alt+ I , Format цэсийг Alt+  товчнуудаар тус тус нээнэ.
Цэсийг хаах: нээгдсэн цэсний нэрэн дээр хулганаар дарж эсвэл гарны Esc товч дарж хаана.
Команд сонгох:
а. Хулганаар командын нэрэн дээр нэг дарна.
б. Гарнаас команд сонгохдоо холбогдох чиглэлийн товчны тусламжтайгаар командын нэрэн дээр  нэрний курсор байрлуулаад  Enter  товч дарна.

3. Стандарт хэрэглүүрийн (командын) мөр - Standart Bar: 
Энэ мөрөн дээр байнга хэрэглэгддэг, гол командууд товч хэлбэртэй байрлана. Уг мөрний аль ч хэрэглүүр (товч) дээр хулганы заагчийг байрлуулахад түүгээр биелэгдэх командын нэр доор нь гарна. Үүнд:
New (шинэ) - шинэ ажлын хүснэгтын баримт нээх,
Open (нээх) - диск дээр хадгалсан ажлын хүснэгт (файл)-ыг нээх,
Save (хадгалах) - ажлын хүснэгтыг диск дээр бичиж хадгалах,
 Print (хэвлэх) - идэвхитэй ажлын хүснэгтийг хэвлэх,
 Spelling and Grammer - алдааг шалгах,
 Cut (хайчлах, зөөх) - зөөх, шилжүүлэх,
 Copy - хуулах,
 Paste (наах, хүлээн авах) - хүлээж авах,
 Format  Painter - формат хуулах,
 Undo - буцаах (буруу үйлдлийг),
 Redo - давтах (буцаасан үйлдлийг давтах),
 Colums - багана болгох,
 Drawing - зургийн бүлэг хэрэглүүрийн мөрийг идэвхижүүлэх ба идэвхигүй болгох,
 Show/Hide - нуух ба ил гаргах,
 Chart Wizard - график  зэрэг хэрэглүүрүүд байна.

4. Хэв, хэмжээний хэрэглүүрийн/командын мөр - Format Bar:
          Энэ мөрөнд хэв, хэмжээг тогтоох буюу өөрчлөх (форматлах) чиглэлийн командын хэрэглүүр дэлгэгдэх талбар эсвэл товч хэлбэрээр  байна. Үүнд:
Style - хэв маяг,
Font - үсгийн фонд сонгох,
Font  Size - үсгийн хэмжээг сонгох,
Bold - тод  болгох,
Italic - ташуу болгох,
Underline - доогуур нь зурах,
Align  Left - зүүн тийш зэрэгцүүлэх,
Center - голлуулах,           Align  Rigtn - баруун тийш зэрэгцүүлэх,
Justity - хоёр тал руу зэрэгцүүлэх,
Numbering - дугаарлах,
Borders - хүрээ (зураас)   хийх  зэрэг  форматлах командууд байрлана.
5. Томъёоны мөр - Formula Bar
Энэ мөр гурван хэсгээс бүрдэх ба зөвхөн  Excel програмын цонхонд байдаг мөр юм.  Үүнд:
I хэсэг: Name Box - идэвхитэй нүдний хаяг байрлах хэсэг.
II хэсэг: Edit Formula - Томъёог оруулах, засах үйлдэлд хэрэглэгдэх командын хэсэг.
III хэсэг: Formula Bar - Томъёоны хэсэг.  Энэ хэсэг дээр идэвхитэй нүдний өгөгдөл томъёогоор бодогдсон бол томъёо нь, компьютерийн гарнаас оруулсан бол өгөгдлийн утга нь байрлана.
 6. Төлөвийн мөр: - Status Bar.
            Цонхны доод талын мөрийг төлөвийн мөр гэнэ. Энэ мөрөн дээр Excel програмын  Ready - ажлын бэлэн байдал, Enter - оруулах, Edit - засварлах гэх мэт төлөв байдал,  хэрэглэгч тухайн команд биелүүлэхэд зааварласан болон анхааруулсан мэдээлэл, гарын горимын индикаторууд байрлана.



















Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 9 – Microsoft excel 
 Excel  програмын функцууд
 Microsoft Excel  програмын томъёонд  түүний олон арван функцууд онцгой үүрэгтэй. Функц хэрэглэснээр  томъёог  хялбар, үр дүнтэй болгоно. Microsoft Excel 97 програмд 10 бүлэгт хуваагдах  325  функцтэй.  Эдгээрээс  бидний хийж байгаа хүснэгт,  мөн  цалингийн болон  ерөнхий боловсролын сургуулийн дүнгийн хүснэгтүүдийг боловсруулахад  дорх  цөөн  тооны гол функцийг мэдсэнээр  тооцоо хийгээд байдаг.
Өргөн хэрэглэгдэх зарим функцууд

Sum
Үүрэг:                   Sum  функц нь өгөгдсөн тоонуудын нийлбэр бодно.
Бичих хэлбэр:    sum(number1, number2, number3,  . . . )
Аргументууд:     number1, number2, number3,  . . . нь нүд,  мужийн хаяг.
Жишээ 1.              sum(c10:c41)       Үр дүн:   c10:c41 мужийн  32  нүдний тоон өгөгдлийн нийлбэр өгнө.

Хэрэглэх.            
I арга: Томъёо бичиж хэрэглэх.   
1.C42 нүдийг сонгоно.  2.=  тэмдэг бичнэ.  3. sum(c10:c41) томъёо бичнэ.   4.Enter товч дарна.  Ингэхэд С42 нүд дээр үр дүн  440  тоо гарна.

II арга:  АutoSum  хэрэглэх:         
1.D42 нүдийг сонгоно.     2. е-АutoSum  хэрэглүүр дээр хулганаар нэг дарна. Ингэхэд D42 нүд дээр =sum(d10:d41) томъёо бичигдэх ба d10:d41  муж жирэлзэх хүрээгээр тодорно.   3.Дахин   еutoSum  хэрэглүүр дээр хулганаар нэг дарна.  Ингэхэд D42 нүд дээр  үр дүн  680  тоо гарна.

Round
Үүрэг:                   Round   функц нь өгөгдсөн тоог  тоймлоно.
Бичих хэлбэр:    round(number, num_digits)
Аргументууд:     number-тоймлох тоо,   num_digits-тоймлох оронгийн тоо.
Санамж:               num_digits-тоймлох орон  1 бол бутархайн 1 оронгоор,  2 бол бутархайн 2 оронгоор,  0 бол бүхлийн оронгоор тус тус тоймлоно.

Жишээ 1.              round((E10+3*F10+2*G10+4*H10)/10,0)   Үр дүн:  (E10+3*F10+2*G10+4*H10)/10 томъёогоор гарсан  тоон утгыг бүхлийн оронгоор тоймлоно.

Average
Үүрэг:                   Average  функц нь өгөгдсөн тоонуудын  арифметик  дундаж бодно.
Бичих хэлбэр:    average(number1, number2, number3,  . . . )
Аргументууд:     number1, number2, number3,  . . . нь   нүд,  мужийн хаяг.
Жишээ 1.  average(e10:e41)   Үр дүн:  e10ec41 мужийн  32  нүдний тоон өгөгдлийн дундаж өгнө.

Хэрэглэх.            
I арга: Томъёо бичиж хэрэглэх.   
1. E42 нүдийг сонгоно. 
2. =  тэмдэг бичнэ. 
3. average(e10:e41) томъёо бичнэ.  
4. Enter товч дарна.  Ингэхэд  E42 нүдэн  дээр  үр дүн  87.5  тоо гарна.

II арга:  fx  хэрэглүүр хэрэглэх: 
1. F42 нүдийг сонгоно.
2.  fx  хэрэглүүр дээр хулганаар нэг дарна. Ингэхэд  Insert Function цонх гарна.
3. Нээгдсэн  Insert Function  цонхны  Select a function-нэг функц  сонго  жагсаалтын талбараас  AVERAGE үгийг сонгоно.  
4. OK  товч дарна.   Ингэхэд  Insert Function цонх  хаагдаж,  Function Arguments  цонх гарах  ба түүний   AVERAGE  хэсгийн  number1  талбар дотор  F10:F41 мужийн хаяг бичигдэнэ. 
5. Function Arguments  цонхны  OK  товч дарна.  Ингэхэд  F42  нүдэн  дээр  үр дүн  73,5  тоо гарна.



Энэ нь  ямар нэг функцийг  fx  хэрэглүүрээр  хэрэглэх арга юм. 

If
Үүрэг:                   If   функц нь  өгөгдсөн  logical_test  нөхцөл биелсэн тохиолдолд  value_if_true  утгыг, биелээгүй тохиолдолд  value_if_false  утгыг өгнө.
Бичих хэлбэр:    if(logical_test,value_if_true, value_if_false)
Аргументууд:     logical_test - нөхцөл,  value_if_true  - нөхцөл биелсэн тохиолдолд,   value_if_false  - нөхцөл биелээгүй тохиолдолд  өгөх утга.
Санамж:               If   функцийг долоо хүртэл давхар хэрэглэж  болно.

Жишээ 1.  
=IF(I10>=90;"A";IF(I10>=80;"B";IF(I10>=70;"C";IF(I10>=60;"D";IF(I10>0;"F";" ")))))  томъёогоор  үсгэн үнэлгээг, 
Жишээ 2.  
=IF(I10>=90;4;IF(I10>=80;3;IF(I10>=70;2;IF(I10>=60;1;IF(I10>0;0;" ")))))  томъёогоор  тоон үнэлгээг, 
Жишээ 3.  
=IF(I10>0;ROUND(I10*$F$6/100;2);" ")   томъёогоор   чанарын үнэлгээг  тус тус бодно.

Эдгээр томъёонуудыг  харгалзан  J10,  K10,  L10  нүднүүдэд оруулж доош  нь хуулна.

Rank
Үүрэг:                   Rank   функц нь  өгөгдсөн  number – дараалал олох тооны  ref  - тоон жагсаалт дахь дарааллыг   order  - дараалуулах аргыг тодорхойлох тоог үндэслэн тогтооно.
Бичих хэлбэр:    rank(number,ref,order)
Аргументууд:     number – дараалал олох тоо,  ref  - тоон жагсаалт,   order  - дараалуулах аргыг тодорхойлох тоо.

Жишээ 1.              =RANK(I10;I$10:I$41)  функц нь  I10  нүдний тоо  I$10:I$41  мужийн тоон жагсаалтанд ямар дараалал  эзлэхийг тогтооно.

Энэ томъёог  М10  нүдэнд оруулж доош  нь хуулна.

Count
Үүрэг:                   Count   функц нь  өгөгдсөн  range – нүдний муж дахь  хоосон биш утгын тоог өгнө.
Бичих хэлбэр:    countif(range)
Аргументууд:     range – нүдний муж.

Жишээ 1.              = count(J10:J41)       Үр дүн:  j10:j41 мужийн  үнэлгээний тоог өгнө.

Countif
Үүрэг:                   Countif   функц нь  өгөгдсөн  range – нүдний мужид   criteria – хайх нөхцөлийг хангах утгын тоог өгнө.
Бичих хэлбэр:    countif(range,criteria)
Аргументууд:     range –нүдний муж,   criteria – хайх нөхнөл.

Жишээ 1.              = countif(J$10:J$41;"A")       Үр дүн:  j10:j41 мужийн  A үнэлгээний тоог өгнө.

Sumif
Үүрэг:                   Sumif   функц нь  өгөгдсөн  range – нүдний мужид   criteria – хайх нөхцөлийг хангах утгуудын нийлбэрийг олоод  sum_ range–нийлбэр олох нүдэнд  өгнө.
Бичих хэлбэр:    sumif(range,criteria, sum_ range)
Аргументууд:     range–нөхцөл шалгах нүдний муж,  criteria–хайх нөхнөл, sum_ range–нийлбэр олох нүд.

Эдгээр функцийг хэрэглэснээр шалгалтын хуудасны томъёог хүснэгт дээр  дахин авч үзье.





















Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 10 – Microsoft excel 
График байгуулах
 Хүснэгтэн мэдээлэлд шинжилгээ хийх, мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр дүрслэх зорилгоор график байгуулна. Графикийг байгуулахдаа  Insert\Chart ... командыг эсвэл Insert Chart  хэрэглүүрийг сонгоно. График байгуулах горимоос гарахдаа ажлын хүснэгтийн дурын байрлалд нэг даралт хийнэ. Графикийн координатын мужийн дурын газар хос даралт хийж график горимд шилжин шаардлагатай засвар өөрчлөлтийг хийнэ.
Chart Wizard программаар график байгуулах 
MS Excel  програмын ажлын хүснэгт дэх өгөгдлийг ашиглаж  графикийг эхлэн байгуулах,  байгуулагдсан графикт засвар хийх алхмуудыг Chart Wizard - Мастер график  програмаар гүйцэтгэнэ.  График байгуулахад  6 үйлдэл гүйцэтгэнэ.  Эдгээрийг авч үзье.
 1. График байгуулах муж сонгох:  Эхэнд нь график байгуулах  өгөгдлүүдийг тэдгээрийн мөр, баганын нэрийн хамт сонгоно.
 2. График горимд шилжих: Insert\Chart ... командыг эсвэл Insert Chart  хэрэглүүрийг сонгож Chart Wizard харилцах цонхыг нээнэ. Энэ командын цонх нь график байгуулах 4 алхамаас тогтоно.  Эдгээр алхмуудаас арын алхамд  Next,  өмнөх алхамд  Back  командын товчоор шилжих ба  Finish  товчоор график байгуулах ажиллагааг дуусгана.
 3. Графикийн төрөл сонгох: Step 1 of  4 - Chart Type  гэсэн эхний энэ алхамд  Standart Types нүүрний  Chart Type талбараас графикийн төрөл,  Chart sub-type талбараас дэд төрөл сонгож  Next товч дарж дараагийн алхамд шилжинэ.
 4. График байгуулах өгөгдлүүдийг тодорхойлох: Step 2 of  4 - Chart Sourse Data гэсэн хоёрдох алхамд Data range талбарт график байгуулах өгөгдлүүдийг тэдгээрийн мөр баганы нэрний хамт тодорхойлж өгнө. Үүнийг график байгуулах муж сонгох үед зааж өгсөн бол энд автоматаар гарч ирэх ба энэ нөхцөлд зөвхөн хянаж засварлах бол засаж болох юм.   Series in талбарт  графикийг мөрийн дагуу байгуулах бол Rows,  баганын дагуу байгуулах бол Columns  сонголтын товчний аль нэгийг сонгоно. Ихэнх тохиолдолд энэ алхамд шууд  Next товч дарж гуравдугаар алхамд шилждэг.
 5. Координатын мужийг тодорхойлох: Step 3 of  4 - Chart Options гарчигтай гуравдахь алхам  6 дэд команд буюу нүүртэй. Үүнд:
5.1.Title-Нэр (гарчиг) дэд камандын нүүрт 
·         Chart Title  талбарт координатын муж буюу графикийн нэрийг,
·         Category (X) axis  талбарт  X тэнхлэгийн нэрийг, 
·         Category (Y) axis  талбарт  Y тэнхлэгийн нэрийг  тус тус бичнэ.

5.2. Axis-Тэнхлэгүүд дэд камандад координатын тэнхлэгүүд болон түүний утгыг,  
5.3. Gridlines - Шугам (Тор) дэд камандад гол-major, гол биш-minor  шугамуудыг,  
5.4. Legend - Тайлбар  дэд командад  тайлбарыг графикийн аль талд байрлуулахыг,
5.5. Data Labels - Өгөгдлүүдтэй холбоотой мэдээлэлд  дараах сонголтуудын аль нэгийг хийнэ. Үүнд:
·         None - Өгөгдлүүдтэй холбоотой мэдээллийг дүрслэхгүй,
·         Show value - Өгөгдлүүдийн тоон утгыг,
·         Show percent - Өгөгдлүүдийн тоон утгыг хувиар илэрхийлж,
·         Show label - Өгөгдлүүдийн X тэнхлэгийн нэрийг,
·         Show label and persent - Өгөгдлүүдийн X тэнхлэгийн нэр болон хувийг тус тус дүрсэлнэ.
5.6. Data Table - Өгөгдлийн хүснэгт хэсэгт өгөгдлийн хүснэгт болон тайлбарыг графикийн хамт гаргах эсэхийг шийдвэрлэнэ.
Эдгээр бичиглэл болон сонголтуудыг хийсний дараа Next товч дарж сүүлчийн алхамд шилжинэ.

6. Графикийн байрлалыг тодорхойлох: Step 4 of  4 - Chart Location гарчигтай сүүлчийн алхамд графикийг  шинэ хуудсанд байрлуулах бол  As new sheet,  өгөгдлийн мужтай хамт байрлуулах бол As object in  сонголт  хийж  Finish  командын товчийг дарна.  Ингэхэд график сонгосон байрлалд байгуулагдана.
 Графикийн  хэмжээ өөрчлөх:
Графикийн дотор хулганаар дарж сонгоод  түүний хүрээний өнцөг болон ирмэг дээр гарах дөрвөлжин дүрсэн дээр хулганы заагч байрлуулаад хулганы заагч чирэх хэлбэрт ороход гадагш чирч  томруулах ба дотогшоо чирч жижигрүүлнэ.
 Графикийн  байрлал өөрчлөх:
Графикийн байрлалыг өөрчлөхдөө түүний  дотор сул зайн дээр хулганы заагч байрлуулан  чирч өөрчилнө.  
 Графикийн хэсэг бүрд хэвжүүлэлт хийх:
Графикийн хэсэг бүр тусдаа объект юмаа. График дээрх гарчиг, тайлбар, өгөгдөл зэрэгт тус тусад нь хэвжүүлэлт хийнэ. Жишээ нь гарчигийг  Arial Mon  фондтой, 12 цэгийн өндөртэй болгох бол гарчиг дээр хулганаар дарж сонгоод  энэхүү фонд болон хэмжээг ердийн текстийн адилаар сонгоно.


Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 11 – Microsoft Power point
Office багц програмын PowePoint нь хэд хэдэн слайд гэж нэрлэгдэх хуудаснаас тогтсон электрон үзүүлэн бэлтгэдэг програм хангамж юм. Үзүүлэнгийн хуудсууд нь текст, график, видео гэх мэт дурын объектыг өөртөө чөлөөтэй агуулдаг. PowerPoint 2007-ийн файлын өргөтгөл нь .pptx байна. Дэлгэцийн ажиллах орчин нь оффис багц програмын хүрээнд түгээмэл элементүүдийг агуулдаг ба нийтлэг командууд хүчин төгөлдөр байна. Жишээ нь үзүүлэнг нээх, хадгалах, хаах, хуудас дах мэдээллийг хуулах, зөөх, үг үсгийн алдаа шалгах гэх мэт. Жич: оффисийн програмын цонхны нийтлэг элементүүд сэдвийг сайтар уншина уу.
Дэлгэцийн орчний онцлог элементүүд
Powerpoint програмын Office-ийн багц програмуудаас онцлог дэлгэцийн элементүүдийг дэлгэрүүлэн тайлбарлая (Зураг 197).
Powerpoint програмын цонх

Slides ба Outlineтуслах цонх
Powerpoint програмын цонхны ажлын талбарын зүүн талд Slides ба Outline туслах цонх байрладаг (Зураг 198). Эдгээр нь үзүүлэнгийн хуудсуудыг болон хуудас бүрийн гарчгийг жагсаан харуулах зориулалттай.
Slides ба Outline туслах цонх
Илтгэгчийн тэмдэглэл
Powerpoint програмын цонхны ажлын талбарын доод талд илтгэгчийн тэмдэглэл бичих талбар (Add notes) байрладаг. Үзүүлэнг ажиллуулах үед энэ тэмдэглэл нь илгэгчид тусламжийн мэдээлэл болох зориулалттай. Энэ тэмдэглэлийг оруулахдаа дараах дарааллыг гүйцэтгэнэ.
Тэмдэглэл оруулах хуудсаа сонгоно.
Дэлгэцийн доор орших  Add notes цонхонд шаардлагатай тэмдэглэлээ оруулна (Зураг 199).
Илтгэгчийн тэмдэглэл оруулах цонх
Дэлгэцийн энгийн горимд илтгэгчийн тэмдэглэл гарахаас гадна View туузныPresentation Views бүлгийн Notes Page командаар сонгогдох дэлгэцийн горимд тухайн слайдын хамт дэлгэцэнд харагддаг. Түүнчлэн үзүүлэнг ажиллуулах үедээ давхар дэлгэцийг удирдан ажиллах горимд тохируулсан бол илтгэгч тэмдэглэлээ өөрийн дэлгэцэнд шууд ашиглах боломжтой.
Дэлгэцийн харагдах горимууд
Powerpoint програмын цонхны байдлын мөрөнд дараах дэлгэцийн харагдах горимууд байдаг. Үүнд:
Энгийн горим (Normal) : Слайд бэлтгэх, засварлах боломжтой. Слайдыг бүхэлд нь эсвэл түүний тодорхой хэсгүүдийг томруулж харж болно.
Эрэмбэлэх горим (Slide Sorter): Үзүүлэнг бүхэлд нь харж, слайдуудыг зөөх, устгах, дарааллыг өөрчлөх зэрэг
Ажиллуулах горим (Slide Show) : Үзүүлэнгийн слайдуудыг компьютерийн дэлгэц дээр гаргах горим.
Дээрх горимууд нь View туузны Presentation Views бүлэгт мөн агуулагддаг. Түүнчлэн энэ бүлэгт Илтгэгчийн тэмдэглэлийн горим (Notes Page)  байдаг бөгөөд тухайн слайдын дэлгэрэнгүй тэмдэглэлийг оруулж илтгэгчийн лавлах бэлтгэх үүрэгтэй.
Жич: Powerpoint програмын командуудын үүргийг командын туузаар бүлэглэн Хүснэгт 26-32-т харуулав.

 Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 12 – Microsoft Power point

Үзүүлэнгийн элементийг Форматлах
Powerpoint програмын Design туузны Themes бүлгээс үзүүлэнгийн форматын бүлэг сонголт хийдэг. Энэ нь үзүүлэнгийн хуудас бүрт ашиглаж болох өнгөний тохиргоо, үсгийн фонтны сонголт, объектын эффектүүд болон зарим тохиолдолд арын фоны зураг зэргийг багтаасан байдаг.
Үзүүлэнд шинэ хуудас нэмэх
Үзүүлэнд шинэ хуудас нэмэх хэд хэдэн арга бий. Үүнд:
Арга1. Оффисын загвар ашиглаж шинэ хуудас нэмэх
Шинэ хуудасны өмнө байрлах хуудсыг сонгоно.
Home туузны Slides бүлгийн New Slide товчийг сонгоно.
Тохирох агуулгатай хуудсыг сонгоно.
Арга2. Идэвхтэй хуудасны форматаар шинэ хуудас үүсгэх
Хуулах хуудасаа сонгоно
HomeтуузныSlides бүлгийнNew Slideкомандыг сонгоно
Duplicate Selected Slides-г сонгоно
Арга3. Өөр үзүүлэнгээс шинэ хуудас үүсгэх
Шинэ хуудасны өмнө байрлах хуудсыг сонгоно.
HomeтуузныSlides бүлгийнNew Slideкомандыг сонгоно
Нээгдэх жагсаалтаас Reuse Slidesкомандыг сонгоно
Нээгдэх Reuse Slidesтуслах цонхны Insert slide fromталбарт файлын замыг зааж өгнө.
Reuse Slidesтуслах цонхны Slide талбараас хуудсаа сонгож оруулна.
Хуудас тохируулах
Powerpoint програмын Design туузны Page Setup бүлгийн командуудыг ашиглан хуудасны тохиргоо хийнэ. Page Setup командаар нээгдэх харилцах цонхонд дараах тохируулгууд байна (Зураг 200).
Slide sized for – хуудасны стандарт хэмжээг сонгоно. Стандарт биш тохиолдолд:
Width – цаасны өргөний хэмжээг өөрчлөнө.
Height – цаасны өндрийн хэмжээг өөрчлөнө.
Number slides from – хуудасны хэмжээг аль хуудаснаас эхэлж тохируулахыг заана.
Orientation бүлэгт үзүүлэнгийн болон илтгэгчийн тэмдэглэл, гарын авлагын хуудасны босоо (Potrait), хэвтээ (Landscape) байрлалыг сонгоно. Түүнчлэн зөвхөн хуудасны байрлал тохируулах тохиолдолд Design туузны Page Setup бүлгийн Orientation командыг сонгоно.
Page Setup харилцах цонх
Үзүүлэнгийн формат сонгох
Үзүүлэнд  форматын бүлэг сонголтыг ашиглахдаа дараах дарааллыг гүйцэтгэнэ.
Үзүүлэнгээс ижил форматтай байх хуудаснуудаа сонгоно.
Design туузны Themes бүлгийн more  товчийг сонгоно. Нээгдэх жагсаалтанд дараах сонголтуудын тохирохыг сонгоно (Зураг 201).
This presentation – талбарт идэвхтэй үзүүлэнгийн форматыг харуулна.
Built in – талбарт бэлэн форматын бүлгээс сонгоно.
Үзүүлэнгийн бэлэн формат сонгох цонх

More Themes on Microsoft Office Online – Microsoft-ийн вэб хуудаснаас нэмэлт бүлэг форматыг сонгоно.
Browse for Themes – хадгалсан форматын бүлгээс сонголт хийнэ.
Save Current Theme – хэрэглэгчийн бүрдүүлсэн форматын бүлгийг хадгална (Зураг 202).
Зураг 202. Үзүүлэнгийн бэлэн форматын нэмэлт тохируулгууд
Нээгдэх жагсаалтаас хэрэгтэйгээ сонгоно.
Форматын бүлэг сонголтонд өнгө тохируулах
Нэг хуудсанд форматын бүлэг сонголтын өнгийг тохируулахад уг үзүүлэнгийн ижил форматтай бүх хуудсуудад сонгосон өнгийн багц идэвхтэй болно. Үүнийг хийхэд дараах дарааллыг гүйцэтгэнэ.
Design туузны Themes бүлгийн Colors  командыг сонгоно.
Нээгдэх жагсаалтаас дараах тохируулгыг хийнэ.
Built in – хэсэгт бэлэн өнгөний форматаас сонгоно,
Create New Theme Colors – командаар нээгдэх харилцах цонхонд өөрт таалагдсан өнгө бүхий хэрэглэгчийн өнгөний форматын бүлэг үүсгэж болно (Зураг 203). Үүнд: Text/Background (текст/ фоны өнгө), Accent (хүрээ болон бусад дагалдах өнгө), Hyperlink (гипер холболтын өнгө) байдаг.






























Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 13 – Интернэт мэдээллийн технологи
Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийндизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ". Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. Мэдээллийн технологи нь одоо дэлхийг хавтгайруулагч хүчин зүйл болоод байгаа бөгөөд дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүн эгнээний зүйл болж байна.
Мэдээллийн технологи (МТ) нь ихэвчлэн бизнес болон бусад аж ахуйн нэгжийн хүрээнд өгөгдөл дамжуулах, удирдаж, хадгалах, хүлээн авах компьютерийн програм мөн харилцаа холбооны хэрэгсэл юм.
Энэ нэр томъёог компьютер, компьютерийн сүлжээ гэдэгтэй адил үг болгон ихээхэн ашигладаг ч мэдээллийн технологи нь бусад мэдээлэл түгээх технологиуд болох телевиз, утас зэргийг хамруулдаг. Хэд хэдэн салбарууд компьютерийн техник хангамж, програм хангамж, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, интернет, харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахим худалдаа, компьютерийн үйлчилгээг агуулсан мэдээллийн технологитой холбогдсон байдаг.
Ойролцоогоор МЭӨ 3000 жилийн тэртээд Месопотами дахь Шумерчууд бичиг үсэг бий болгосноос эхлэн хүн төрөлхтөн мэдээллийг хадгалах, олборлох, ашиглах мөн мэдээлэл солилцох болсон боловч мэдээллийн технологи гэх нэр томъёог анх 1958 онд “Харвардын Бизнесийн тойм” сэтгүүлийн нийтлэлд Харолд Ж Леавит болон Томас Л Вислер нар бичсэн бөгөөд “энэ шинэ технологид одоогоор тогтсон ганц ч нэр байхгүй байна. Бид үүнийг мэдээллийн технологи гэж нэрлэх хэрэгтэй.” гэсэн байдаг. Тэдний тодорхойлолт гурван хэсгээс бүрддэг. Тэдгээр нь: боловсруулах арга, шийдвэр гаргах статистикийн болон математикийн арга замын програм мөн компьютерийн програмаар дамжуулан өндөр сэтгэхүйн загварчлал юм.
Хадгалах ба боловсруулах технологийн ажиллагаан дээр тулгуурлан МТ-ийн хөгжлийг дөрвөн ялгаатай үе шатуудад хуваах боломжтой: механикаас өмнөх (МЭӨ 3000-МЭ 1450), механик (1450-1840), электромеханик (1840-1940), электрон (1940-одоог хүртэл). Энэхүү нийтлэл нь хамгийн сүүлийн буюу 1940 оны үеэр эхэлсэн үе шат (электрон)-д илүү төвлөрсөн болно

Компьютерийн технологийн түүх

Төхөөрөмжүүд хэдэн зуун жилийн турш тооцоолол хийхэд хэрэглэгдсээр ирсэн. Анх модон саваа (tally stick) хэлбэрийн төхөөрөмжүүд байсан байх.
МЭӨ 100 оны эхэн үед хамаарагдах “Антикитериа механизм” нь ерөнхийдөө одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхны механик аналог компьютер мөн хамгийн анхны хөтлөгч араатай механизм юм. Түүнтэй адилтгаж болохуйц хөтлөгч араатай төхөөрөмжүүд нь 16-р зууныг хүртэл Европд гарч ирээгүй бөгөөд 1945 оныг хүртэл үндсэн дөрвөн арифметикийн үйлдүүдийг гүйцэтгэж чадахуйц механик тооны машин үүсч бий болоогүй л байлаа.
Соронзон цөм (Relay) эсвэл вакум хоолой (Vacuum tube)-г ашигладаг электрон компьютерууд 1940-өөд оны эхэн үед гарч ирсэн. 1941 онд хийгдэж дууссан Zuse Z3 нэртэй электромеханик компьютер нь дэлхийн хамгийн анхны програмчлах боломжой компьютер бөгөөд орчин үеийн стандартаар хамгийн анхны бүрэн тооцоолох машин гэж тооцогддог машинуудын нэг юм. Colossus бол Дэлхийн II-р дайны үеэр германы илгээмжүүдийн кодыг тайлах зорилгоор бүтээгдсэн ба энэ нь хамгийн анхны электрон дижитал компьютер юм. Энэ компьютерийг програмчилж болдог байсан хэдий ч өргөн хүрээнийх биш, зөвхөн ганц үүрэг биелүүлэхээр загварчлагдсан байна. Түүнчлэн санах ойдоо өөрийн програмыг хадгалах чадвар дутмаг, програмчлахын тулд дотоод утаснуудыг өөрчлөхдөө залгуур болон салгуур (switch) ашигладаг байжээ. Хамгийн анхны нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн, хадгалсан програмтай электрон дижитал компьютер нь “Manchester Small-Scale Experimental Machine” (SSEM) ба анхны програмаа 1948 оны 6 сарын 21нд ачаалуулсан.
Транзистор 1940өөд оны сүүлээр “Белл лаборатори”-д үүссэнээр эрчим хүчний зарцуулалт нь ихээр багассан компьютерууд зохион бүтээгдэх шинэ үеийг эхлүүлсэн юм. Хамгийн анхны худалдаанд гарсан хадгалсан програмтай компьютер нь “Ferranti Mark I” юм. Тус компьютер нь 4050 вакум хоолойг өөртөө агуулдаг ба 25 киловаттын эрчим хүчийг зарцуулдаг. Анхны транзисторт компьютер Манчэстэрийн их сургуульд зохион бүтээгдэж 1953 оны 11 сард ашиглалтад орсон ба хамгийн сүүлийн хувилбар нь дөнгөж 150 ваттын эрчим хүчийг л зарцуулдаг.

Их дээд сургуулийн үзэл баримтлал

Их дээд сургуулийн хүрээнд Association for Computing Machinery (ACM) буюу “Тооцооллын төхөөрөмжийн холбоо” Мэдээллийн технологийг “компьютер технологийн бизнес, улс төр, эрүүл мэнд, сургууль болон бусад байгууллага дахь хэрэгцээг сурагчдад таниулахад бэлтгэх бакалаврын хөтөлбөр ... МТ-ийн мэргэжилтнүүд нь аливаа байгууллагад тохирох техник хангамж болон програм хангамжийн бүтээгдэхүүнүүдийг сонгох, тэдгээр бүтээгдэхүүнийг байгууллагын хэрэгцээ, дэд бүтэцтэй нь холбогдуулах, суулгах, тохируулан өөрчлөх, тухайн байгууллагын компьютер ашигладаг хүмүүсийн програмыг хэвээр нь хадгалахад дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлагыг хүлээнэ.” гэж тодорхойлсон байна.

Арилжааны болон хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал

Бизнесийн хүрээнд Information Technology Association of America буюу “Америкийн Мэдээллийн Технологийн Холбоо” мэдээллийн технологийг тодорхойлохдоо “Компьютер дээр тулгуурласан мэдээллийн системийн хичээл, хөгжил дэвшил, програм, хэрэгжүүлэлт, дэмжлэг мөн удирдлага” гэсэн байна. Тус салбарт ажиллагсдын үүрэг хариуцлага нь сүлжээг удирдах, програм хангамжийг хөгжүүлэх суурилуулах, мөн байгууллагын технологийн хөгжлийн үе шатыг төлөвлөх ба удирдлах, ингэхдээ техник хангамж болон програм хангамжийг хэвээр нь хадгалах, шинэчлэх, солих зэрэг орно.
Мэдээллийн технологийн бизнесийн үнэлэмж нь бизнесийн үйл явцыг автоматжуулах, шийдвэр гаргалтанд ашиглагдах мэдээллээр хангах, харилцагчидтайгаа бизнес холбох мөн үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгслээр хангах зэрэг болно.

Ёс зүйн үзэл баримтлал

Мэдээллийн ёс зүйн салбарыг 1940-өөд онд Норбэрт Вэйнэр гэх математикч үүсгэн байгуулжээ. Мэдээллийн технологийг ашиглахтай холбоотой зарим ёс зүйн асуудлуудад дараах орно: Зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй файлууд татаж авч зохиогчийн эрхийн хууль зөрчих Ажил олгогч нь ажиллагсдынхаа цахим шуудан болон бусад интернетийн хэрэглээг хянах Спамдах Хакерууд цахим өгөгдөлд нэвтрэх Вэб сайтууд нь аливаа хэрэглэгчийн онлайн үйлдлүүдийг хянахын тулд cookies болон тагнуулын програм суулгах

























Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 14 – Интернэт үүсэл хөгжил хэрэглээ
Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна. Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг . 

Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье . Интернэт гэж юу вэ? Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшлvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байгаа vед дээрх ялгаа улам бvр багасаж байгаа. 

Интернэтийн түүх Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ. 
1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ. 
1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ. 
1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ. 
1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 
1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм. 

Интернэт дэх хаягнууд Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yvнд хаяглалт маш чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бvх дэлхий даяар тvvнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгvй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ: 
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг. 
- Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг. 
Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг. 
edu боловсролын байгууллага гэдэгийг заана 
com бизнес худалдааны байгууллагын хаяг 
gov засгийн газарын харьяаны байгууллагын вэб 
mil цэргийн байгууллага 
net сvлжээ гэсэн утгыг заана 
org ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана 
ca канадынх 
au австралийнх 
uk английнх 
de германых 
jp японых 
mn монголынх 
ru оросынх 
cn хятадынх 
Домайн нэрийг харин худалдаж авдаг гэдгийг та бvхэн мэднэ бизээ.
Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хvмvvст домайн нэрнvvдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком, Мэжикнэт зэрэг компаниуд энэ төрлийн vйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бvvр vнэгvйгээр домайн нэр авсан ч болно.











Батлав. МХМБСТэнхмийн эрхлэгч ........................................................../ О.Мөнхбаяр/
Лекц 15 – Сүлжээ
Компьютерын сүлжээ гэж юу вэ?




Компьютерын сүлжээ гэдэг бол хэсэг бүлэг компьютерүүдын хоорондын холболт юм. Сүлжээг бүтэц болон ажиллах зарчмын хувьд сүлжээний давхарга-уудад хуваарилан дөрвөн шатлалтай Internet Protocol Suite (IPS) загварт оруулдаг. Нилээдгүй сүлжээний хичээл, Cisco Academy гэх мэт сургуулиудад Open Systems Interconnection (OSI) загвараар долоон давхаргаар авч үздэг бөгөөд харин том сүлжээнүүд IPS загварчлалыг хэрэглэдэг. Сүлжээний энэ 2 загвар, тэдгээрийн ялгаа, мэдээлэл дамжих аргачлалыг хэрхэн загварчилдаг талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

Зураг 1. Ямар нэгэн байгууллагын бүрэн хандалттай сүлжээ
Дээрх зурагт харуулснаар энэхүү байгууллагын сүлжээ нь хаанаас бол хаанаас холбогдох боломжтой байгаа бөгөөд сүлжээний хэсэг тус бүрд router буюу замчлагч, firewall буюу хамгаалагч тавьснаар сүлжээны найдвартай ажиллагааг сайн хангасан байна. Сүлжээнд гаднаас хандахад VPN (Virtual Private Network) буюу Хиймэл Хувийн Сүлжээг хэрэглэснээр интернетээр дамжиж байгаа мэдээлэл нь нууцлалтайгаар дамжих нөхцлийг бүрдүүлж эрсдлийг бууруулж байгаа юм. Сүлжээнүүдийн ангиллын талаар дараахи хуудаснаас үзнэ үү.

Сүлжээний ангилал
Ангилал - Хамрах хүрээгээрээ
Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь ангилбал: Personal area network – Хувийн сүлжээ (PAN), Local Area Network – Дотоод сүлжээ (LAN), Campus Area Network – Цогцолборын сүлжээ (CAN), Metropolitan area network – Хотын сүлжээ (MAN), болон Wide area network - Өргөн бүсийн сүлжээ (WAN) гэж болно.

Сүлжээнүүд улам стандарт болон нэвтэрч байгаа өнөө үед эдгээр сүлжээнүүдийн ялгаа нь эцсийн хэрэглэгчдээс илүүтэй сүлжээний админуудад чухал юм. Сүлжээний админууд нь чанартай үйлчилгээ – Quality of Service (QoS) – хүргэхийн тулд сүлжээг хамрах хүрээ, хэсгүүдийн хоорондын зай, зайнаас шалтгаалсан саатал зэрэгт тохируулан зохион байгуулан удирдах хэрэгтэй болдог. Сүлжээнүүдийн гол ялгаа нь хамрах хүрээ буюу хэмжээ юм. Controller Area Network – Удирдлагын хүрээний сүлжээ гэдэг нь нягт уялдаатай, жижиг хүрээг хамрах бөгөөд бүрэн автоматжуулсан үйлдвэр, эсвэл нэг машины удирдлагын самбар гэх мэт хоорондоо уялдаатай ажилладаг ойр байрласан төхөөрөмжүүдийг хамардаг.

Ангилал - Холболтын арга замаараа
Компьютерын сүлжээг мөн сүлжээний бүрэлдэхүүн төхөөрөмжүүдийг холбох техник хангамж талаар нь Optical fiber – Шилэн кабель, Ethernet – Сүлжээний холболт, Wireless LAN – Утасгүй сүлжээ, HomePNA – Энгийн телефон холболт, болон Power line communication – Цахилгааны шугамын холболт гэх байж болно.

Ердийн сүлжээний холболт (Ethernet) нь бодит кабелаар төхөөрөмжүүдийг холбодог. Төхөөрөмжүүд нь компьютер, хэвлэгч, сканнер гэх мэтээс гадна hub, switch, bridges, router зэрэг сүлжээний төхөөрөмжүүд юм.

Утасгүй сүлжээ нь төхөөрөмжүүдийг холбохдоо кабель хэрэглэдэггүй бөгөөд радио долгион ашиглан холбодог.

Ангилал - Ажил үүргийн хамаарлаараа (Сүлжээний бүтэц, зохион байгуулалт)
Компьютерын сүлжээг бүрэлдэхүүн хэсгүүдэд хоорондоо харьцаж байгаа үүргийн дагуу ангилж болох ба Active Networking – Идэвхтэй сүлжээ, Client-Server - Хэрэглэгч – Сервер болон Peer-to-peer – Шууд харилцах бүтэцтэй хэмээн үзэж болно.

Ангилал - Сүлжээний бүтцээрээ
Сүлжээг байгуулахад хэрэглэсэн бүтцийн дагуу Point-to-point – Хоорондын, Linear network – Цуваа сүлжээ, Bus network – Салаалсан сүлжээ, Star network – Од сүлжээ, Ring network – Цагираг сүлжээ, Mesh network – Уялдуулсан сүлжээ, Star-bus network – Цуваа-Цацраг, Tree or Hierarchical topology network – Салбарлан шаталсан сүлжээ гэх мэтээр ангилна.

Зураг 2. Сүлжээний ангилал – Бүтцээрээ
Сүлжээний бүтэц нь сүлжээн дэхь төхөөрөмжүүд бие биенээсээ хэрхэн хамааралтай ажиллах логик арга замыг тодорхойлдог. Логик гэдгийн нарийн учир гэвэл сүлжээний бүтэц нь бодит тавьсан сүлжээ, кабель, холболтоос ангид, хамааралгүй байх боломжтой юм. Сүлжээний компьютеруудыг цуваагаар байрлуулаад нэг hub-нд холбосон бол тэр нь цуваа сүлжээ бус харин од маягийн сүлжээ болдог нь сүлжээний эдгээр бүтэц нь ажил үүрэг, уялдаа холбоон дээр суурилдагтай холбоотой.

Ангилал - Протоколын хувьд
Сүлжээнд хэрэглэгдэж байгаа харилцааны протоколын хувьд ангилж болох бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Ethernet, TCP, UDP, IPX, AppleTalk, IEEE 802.11 гэсэн багцууд бөгөөд сүлжээний загварын шатлал тус бүрд янз бүрээр хэрэглэгддэг.

Сүлжээний төрлүүд
Компьютерын сүлжээний хамгийн түгээмэл төрлүүдийг хэмжээний дарааллаар нь жагсаав.

Personal Area Network – Хувийн сүлжээ (PAN)
Хувийн сүлжээ гэдэг нь нэг хүний хэд хэдэн тоног төхөөрөмжийн хоорондох харилцаа холбоог хэлнэ. Хувийн сүлжээнд нэгэн компьютерт холбосон принтер, сканнер, утас болон зөөврийн хэрэгслүүд орж болох бөгөөд эдгээрийг холбосон USB, IrDa болон Bluetooth технологиуд нь хувийн сүлжээний жишээ юм.

Local Area Network – Дотоод сүлжээ (LAN)
Энэ нь орон гэр, албан тасалгаа, нэгэн барилга байшин зэрэг багахан хэмжээний газрыг хамарсан сүлжээ юм. Ихэнх дотоод сүлжээнүүд одоогоор Ethernet технологид суурилсан байгаа. Сервер ажиллуулан, түүнд холбогдсон ажиллагсдын компьютер, хэвлэгч төхөөрөмжүүд түгээмэл дотоод сүлжээний жишээ юм. Компьютеруудыг ихэвчлэн IEEE 802.3 протоколоор ажилладаг сүлжээний төхөөрөмжүүдэд Cat5 эсвэл сайжруулсан Cat5e төрлийн сүлжээний кабелиар холбох бөгөөд хамгаалалттай төхөөрөмжөөр дамжуулан интернетд холбоно.
Cat5 кабель нь 10/100Mbps хурдаар, Cat5e кабелиар 10/100/1000Mbps хурдаар нэгж кабелийн урт 100 метрээс хэтрэхгүйгээр сүлжээний холболтыг хийнэ.
Түрүүн дурдсаны адил ихэнх сүлжээ утастай сүлжээ хэрэглэж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс утасгүй сүлжээг хязгаарлагдмал хандалтын эрхтэйгээр хөдөлгөөнт болон түр хэрэглэгчдэд зориулан хэрэглэдэг. Утасгүй сүлжээнд зарим тохиолдолд албан тасалгааны гаднаас нууцаар нэвтрэх боломжтой байдаг учир нууцлалыг өндөр түвшинд (WPA болон WPA2) тохируулан хэрэглэх шаардлагатай.

Campus Area Network – Цогцолборын сүлжээ (CAN)
Хоёр болон түүнээс олон сүлжээг холбосон боловч ойрхон газарт хязгаарлагдсан оюутны хотхон, үйлдвэрийн сүлжээг хамруулна. Хотын сүлжээтэй төсөөтэй хэмжээ, хамрах газрын хувьд жижиг байдаг.

Metropolitan Area Network – Хотын сүлжээ (MAN)
Хотын сүлжээ гэдэг нь олон дотоод сүлжээ, цогцолборын сүлжээг холбосон өргөн сүлжээ бөгөөд тухайн хот суурин, төвлөрсөн газраас хэтэрдэггүй. Энэхүү сүлжээг байгуулахад маш олон төрлийн сүлжээний төхөөрөмжүүд хэрэглэгдэх бөгөөд мэдээлэл зарим тохиолдолд олон өөр төрлийн сүлжээгээр дамжин хэрэглэгчид хүрч болно.

Wide Area Network - Өргөн бүсийн сүлжээ (WAN)
Өргөн бүсийн сүлжээ нь харьцангуй том газар нутгийг хамрах бөгөөд хот улсуудын хооронд дамжин тухайн улсуудын томоохон технологийн компаниудаар дамжин хэрэгждэг. Эдгээр сүлжээнүүд нь сүлжээний загварчлалын доод түвшинд буюу ихэвчлэн сүлжээний холболт, бодит холболтын түвшингийн үүргийг гүйцэтгэн алсад байрласан дотоод сүлжээнүүдийн хооронд мэдээллийг аюулгүйгээр солилцуулахад чухал үүрэгтэй.

Internetwork – Cүлжээ хоорондын сүлжээ
Хоёр болон түүнээс дээш сүлжээ эсвэл сүлжээний хэсгүүдийг нэгтгэн сүлжээний 3 дахь түвшин буюу сүлжээний түвшинд ажилладаг. Олон нийтийн, хувийн байгууллагын, арилжааны, засгийн газрын эсвэл үйлдвэрийн сүлжээнүүдийн хооронд үүсгэсэн ямар нэгэн холболтыг ингэж нэрлэж болно.
Орчин үед, хоорондоо холбогдсон сүлжээнүүд нь Internet Protocol-г хэрэглэдэг. Олон төрлийн байж болох ч хэн удирдаж, хэн хэрэглэж байгаагаас шалтгаалан гурван үндсэн төрөлд хуваана:
· Интранет
· Эктранет
· Интернет
Интранет, экстранет нь Интернетд холбогдсон, холбогдоогүй байж болно. Холбогдсон нөхцөлд гаднаас хандалт хийхэд нэвтрэх нууц үг болон бусад хамгаалалтын арга хэрэгсэлтэй байдаг. Интернет нь интранет, экстранетийн хэсэг биш бөгөөд экстранет-д хандахад дамжуулагч болж болно.

Интранет гэдэг нь Интернет протокол хэрэглэн үүсгэсэн, вэб браузер ашиглан хандах зориулалттай төвлөрсөн удирдлагатай сүлжээ юм. Сүлжээний админ нь хандалтын эрхийг зөвхөн тодорхой хэсэг хэрэглэгчдэд зориулан хаадаг. Ихэнхдээ интранет нь аливаа нэгэн байгууллагын дотоод сүлжээ, дотоод вэбсайт байдаг.

Экстранет нь тодорхой хэрэглэгчидтэй хаагдмал сүлжээ бөгөөд байгууллагын сүлжээний зарим хэсэгт өөрийн харилцагчдыг холбосон тохиолдолд үүсдэг. Үүний жишээ нь цахим татварын вэбсайт, банкны дансаа шалгах хэсэг гэх мэт юм.

Интернет нь дэлхий даяарх засгийн газрын, боловсролын, олон нийтийн, хувь хүний болон бизнесийн олон сүлжээг нэгтгэсэн сүлжээнүүдийн сүлжээ юм. Анх АНУ-н засгийн газар, их сургуулиудын сүлжээ – ARPANET – дээр суурилсан гарч ирсэн бөгөөд World Wide Web – WWW буюу дэлхийн вэбсайтын сүлжээ багтдаг. Интернетд оролцогчид нь зохицуулах байгууллагаас өөрсдийн тусгай давхцахгүй хаяг, нэрийг аван өөрсдийн сүлжээ, серверийг холбодог. Өөрсдийн сүлжээний ажиллагаа, хаягийн мэдээллийг BGP протоколоор дамжуулан удирдсанаар бидний байнга хэрэглэдэг Интернет нь найдвартай сайн ажилладаг.

Сүлжээний түгээмэл төхөөрөмжүүд
Сүлжээ бүрэн утгаараа ажиллан мэдээллийг дамжуулахын тулд шат шат бүрд ажилладаг өөр өөрсдийн үүрэгтэй төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Эдгээр төхөөрөмжүүдийг стандартын кабель, утасгүй холбоо эсвэл шилэн кабелиар холбоно.

Network card - Сүлжээний кард
Энэ нь аливаа компьютер гэх мэт хэрэглэгчийн төхөөрөмжийг сүлжээнд холбох үүрэгтэй бөгөөд үйлдвэрлэгчээс онцгойлон өгсөн MAC Address буюу төхөөрөмжийн хаягийн тусламжтайгаар мэдээллийг хаяглан солилцоно. Компьютеруудыг хооронд нь эсвэл өөр төхөөрөмж рүү шууд холбох боломжтой.

Repeater – Дахин дамжуулагч
Дахин дамжуулагч нь электрон дохиог хүлээн аваад, хүчийг нь нэмэгдүүлэн цааш дамжуулдаг. Ингэснээр дохио нь сулрахгүйгээр илүү хол зайд саадгүй хүрнэ. Электрон дохиотой ажилладаг учраас мэдээллийг огт боловсруулах эсвэл үздэггүй бөгөөд сүлжээний загварын доод түвшинд ажилладаг.

Hub – Хааб
Хааб нь олон порт буюу холбоостой байна. Мэдээлэл нэг порт дээр ирэхэд хүлээн аваад бүх порт руугаа илгээх замаар мэдээллийг дамжуулдаг болхидуу зарчимтай бөгөөд мэдээллийг нэг нэгээр нь дамжуулдагаараа удаан ажиллагаатай.

Bridge – Гүүр
Гүүр нь сүлжээний хэсгүүдийг сүлжээний загварын 2-р шатны түвшинд холбодог. Хааб-аас ялгаатай нь мэдээллийг бүх порт руугаа цацдаггүй. Мэдээллийг хүлээж аваад цааш нь ямар хаяг руу, аль порт руу гаргахыг холбон дамжуулдаг. Үүний тулд аль порт дээр ямар MAC хаягтай төхөөрөмж байгааг бүртгэж авдаг бөгөөд ингэхдээ мэдээлэл илгээсэн портонд холбосон төхөөрөмжийн мэдээллийг шалгах замаар бүрдүүлдэг. Хэрвээ бүртгэгдээгүй MAC хаяг руу мэдээлэл ирвэл мэдээлэл орж ирсэн портоос бусад бүх порт руугаа цацдаг.
Дотоод сүлжээг холбодог Local bridge, WAN – LAN холбодог Remote bridge, утастай болон утасгүй сүлжээг холбох Wireless bridge гэх мэт байна.

Switch – Свич
Энэ нь bridge буюу гүүртэй төстэй ажилладаг боловч хамаагүй олон порттой байдаг төдийгүй сүлжээний олон түвшинд ажиллан олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.
4, 8, 16, 24, 32, 64 порттой байх бөгөөд сүлжээг логик хэсгүүдэд хуваах, порт нийлүүлэх, MAC хаягийг хязгаарлах, сүлжээний ажиллагааг хянах гэх олон төрлийн ажиллагаатай. Ихэнх дотоод сүлжээнүүд одоо свич хэрэглэж байгаа бөгөөд 10/100/1000Mbps хурдаар full-duplex буюу зэрэг хүлээн авч, дамжуулах горимоор ажиллах чадвартай.

Router – Замчлагч
Энэхүү сүлжээний төхөөрөмж нь мэдээллийн хэсгүүдийг сүлжээнээс сүлжээнд дамжуулах үүрэгтэй бөгөөд ямар замаар дамжуулбал найдвартай хурдан очихыг тооцоолдог. Мэдээллийг дамжуулахдаа хүлээн авагчийн IP хаягийн дагуу шийдэл гарган дамжуулдаг. Замчлагчийг хоёр сүлжээнд холбон, LAN, WAN болон интернетийн компани руу холбоход хэрэглэдэг бөгөөд Cisco компанийн замчлагчид салбартаа шилдэг хэмээгдэн өргөн хэрэглэгддэг.

Firewall – Хамгаалагч
Уг төхөөрөмж нь өөр янз бүрийн итгэмжлэлтэй сүлжээнүүдийн хоорондох урсгалыг зохицуулах үүрэгтэй бөгөөд ихэнхдээ дотоод сүлжээ, гадаад сүлжээг тусгаарлан хамгаалах үүрэгтэй байдаг. Тусгай төхөөрөмжид суурилсан (hardware based) эсвэл үйлдлийн систем дээр (software based) 





No comments:

Post a Comment